Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оноос мөрдөж эхэллээ. Иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.
Энэ сарын 17-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны эхний азтан тодрох билээ.
НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга:
Тухайн иргэдийн гарт байгаа сугалааны найман оронтой тооны арын оронгоос эхлэн тааруулж харах хэрэгтэй.
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой билээ.
Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан байдаг.
Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгний татвар төлсөн байна гэдгээс хамаараад 3 сая төгрөг авах юм. Хэрвээ та 2015 онд татварт 1 сая төгрөг төлсөн бол 1 сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн 2 сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой талаар бид өмнө мэдээлсэн.
Иргэд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор иргэдээс олон асуулт ирсэн тул Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын улсын байцаагч Ш.Энхжаргалаас хариулт авлаа.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын буцаан олголт авч, сугалаанд оролцохын тулд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлж байгаа билээ. Тус вэб сайт өчигдөр техникийн шинэчлэл хийсэн.
Шинэчлэл болон системийн хандалт хэр байгаа талаар НӨАТУС төслийн нэгжийн технологийн албаны дарга Т.Батбилэгтэй ярилцлаа.
-Засгийн газрын өчигдрийн /2016.01.11/ хуралдаанаас гаргасан шийдвэр /-
Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.0537 хувь байхаар тогтоожээ. Шинээр тогтоосон алдангийн хэмжээг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн байна. 2015 оны эхний 11 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 19.6 хувь, сарын 1.63 хувь, хоногийн 0.0537 хувь байсан аж.
Мэдээллийг: iKon.mn
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг.
Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог юм.
ГТЕГ-аас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал хийлээ.
Анхны сугалааны тохирлыг орон даяар энэ сарын 17-ны өдөр зохион байгуулж, МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулахаар тогтжээ.
Энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг бөгөөд нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой юм байна. Одоогоор тохиролд оролцох нийт 1,500,000 сугалаа бүртгэгджээ.