С
ангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор өнөөдөр /2016.12.28/ 14 цагаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Сангийн сайдын зөвлөх Э.Жаргалсайхан, Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
НӨАТ-ын урамшуулал 2017 онд хэвийн үргэлжилнэ
— AuthorСангийн дэд сайд Х.Булгантуяа:
-Шинэ он гараад Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг Сангийн яамнаас анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотой үнэн зөв мэдээллийг шинэ оноос өмнө өгөх гэж байна. Ялангуяа НӨАТ-ын буцаан олголттой холбоотой ташаа мэдээллүүд их гарч байна. Тийм учраас НӨАТ-ын буцаан олголтыг цагт нь олгоход ард иргэдийн үнэн зөв мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Зах зээл дээрх борлуулалтын мэдээллийг иргэд буюу худалдан авагчаар дамжуулж, бүртгэснээр татварын ногдлыг бүрэн зөв тодорхойлж, далд эдийн засгийг бууруулах зорилготойгоор 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ онд нийт 18 удаагийн НӨАТ-ын урамшууллыг зохион байгуулахад өөрийн мэдээллээ буруу баталгаажуулах тохиолдол их гарсан. Нэгдсэн системд бүртгүүлэх ёстой овог нэр, дансны дугаар, банкны нэр, регистерийн дугаар бүртгэлийг буруу бичиж байна. Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна
Нэгдүгээр сарын 5-наас өмнө бүх баримтаа бүртгүүлээрэй
2016 онд татварын алба улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь буюу 555,2 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого байсан ба энэ нь өмнөх жилийнхээсээ 70 тэрбумаар өссөн үзүүлэлт юм байна.
Өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс зохион байгуулсан “НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох тухай ярилаа. Үүний 50 хувийг цагаан сараас өмнө олгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Харин эдгээрээс 140 мянган иргэний мэдээлэл бүрэн баталгаажаагүй байгаа тул буцаан олголт олгоход хүндрэл учраад байгаа аж. Тиймээс иргэдийг бүртгэлээ баталгаажуулахыг, мөн Хаан болон Голомт, Худалдаа хөгжлийн банкуудыг үйлчлүүлэгчдийн мэдээллийг өгөхгүй, хууль хэрэгжүүлэхэд саад болж байгаагаа болихыг хүслээ.
Энэ оноос эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасны дагуу албан татвар төлөгчдөд урамшуулал олгож эхлээд байгаа билээ.
Урамшууллыг олгохдоо сугалааны тохирол болон эцсийн хэрэглээнд төлсөн татварынх нь 20 хувийг буцаан олгох хэлбэрээр хуульчилсан юм.
Иргэдээ урамшуулах системээр эдийн засгийн ил тод байдлыг бий болгох үүднээс шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу НӨАТ-ын татварын буцаан олголтыг ирэх 2017 оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор улсаас 38 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
НӨАТ-ын урамшууллын ebarimt сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад Гааль, Татварын Ерөнхий газраас батламж гардуулж өглөө. Энэ удаад 20 сая төгрөгийн гурав, дөрвөн сая төгрөгийн есөн азтан тодорсон байна.
ГТЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн дарга Р.Отгонтулга “НӨАТ-ын хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа сугалааны 13 дахь удаагийн тохирол амжилттай явагдаж 20 сая төгрөгийн гурван азтан тодорсон байгаа. Гурван хүн 20 сая төгрөгийн болзлыг хангаж байна гэдэг нь иргэд идэвхтэй оролцож байгааг харуулж байгаа хэрэг юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 13 удаагийн сугалаанд 42,000 мянган иргэн баримтаараа сугалаанд хонжвор хожсон байгаа. Баталгаажуулсан баримтаар 20, 100 мянган төгрөг хожсон хэр нь дансаа тохируулаагүйгээс болоод 4,000 орчим иргэн хонжворын мөнгөө дансандаа авч чадаагүй байгаа. Тэр хүмүүс ebarimt.mn хаяг руу орж дансны мэдээллээ шалгах шаардлагатай” гэлээ.
Иргэн та НӨАТ-ын урамшууллын ebarimt.mn цахим хуудсанд мессежээр бүртгүүлж болохоос гадна Андроид утастай хэрэглэгчид тусгай аппликейшнийг ашигладаг байсан бол одоо iOS үйлдлийн системтэй буюу iPhone, iPad, iPod Touch төхөөрөмж ашигладаг хэрэглэгчид ашиглах боломжтой боллоо.
iOS - ТАТАХ
АНДРОИД - ТАТАХ
Харин интернэтийн орчин хязгаарлагдмал газар оршин сууж байгаа иргэд болон ухаалаг гар утас компьютер хэрэглэх боломжгүй үед та энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулаад бүртгүүлэх боломжтой.
Харин интернэтийн орчин хязгаарлагдмал газар оршин сууж байгаа иргэд болон ухаалаг гар утас компьютер хэрэглэх боломжгүй үед та энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулаад бүртгүүлэх боломжтой.
ЗААВАР: Та төлбөрийн баримтныхаа сугалааны дугаарыг бичээд зай авч, нийт үнийн дүнгээ бичнэ ингээд 131313 дугаарлуу явуулна.
АНХААРАХ: Та мессеж явуулахдаа ebarimt.mn-д заавал бүртгүүлсэн байх бөгөөп мессеж явуулах утасны дугаар ebarimt.mn -д бүртгүүлсэн гар утасны дугаар байх ёстойг анхаарна уу.
Уг худалдан авалтаа гэрийнхээ ойролцоо байрлах “Цэлмүүн Түшээ” супермаркетаас хийжээ. Мөн энэ удаагийн сугалаанаас нийтдээ 3316 баримт шагнал хожсон бөгөөд 4 сая төгрөгийн шагналыг таван иргэн, 500 мянган төгрөг 33 иргэн, 100 мянган төгрөг 287 иргэн, 20 мянган төгрөг 2990 иргэн азтан болсон байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны хоёр дахь тохирлыг өчигдөр МҮОНТ-ээр орон даяар шууд дамжуулж, 3.316 азтан тодорлоо.
2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ сугалаанд хожсон бол дэлгэцэн дээр ТА АЗТАН боллоо гэсэн тэмдэглэгээ гарах юм байна.
Нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын анхны сугалааны 500 мянган төгрөгийн гурван азтан өнөөдөр шагналаа авлаа.
Тухайн өдөр 1 114 929 сугалааны дугаар бүхий баримт гарснаас өнөөдрийн байдлаар 160 азтан өөрсдийн дансанд мөнгөө шилжүүлэн авчээ. Харин 800 орчим азтан өөрийгөө өнөөдрийг хүртэл азтан болсноо мэдэхгүйгээр баримтаа гар дээрээ байлгаж байна гэсэн тооцоо гарчээ.