Үндсэн цэс

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өдөр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нар зарим компанийн удирдлагад хүндэтгэл үзүүлжээ.

Тодруулбал, Төрийн өндөрлөгүүд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээгээр эхний 50-д багтсан доорх шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн удирдлагуудыг хүлээн авсан байна.

NFC картын технологийг монгол инженерүүд нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд иргэд худалдан авалт бүрийн мэдээллээ шивж оруулдаг одоогийн системийг хална.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжээд хоёр дахь жилээ угтаж байна. Хууль хэрэгжсэн хугацаанд НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжийн тоо 2600-гаар нэмэгдэж, 63 мянгад хүрээд буй. Энэ нь хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байсныг илтгэнэ. НӨАТ- ын тухай хууль иргэдэд татвар төлсөн төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тогтолцоог шинээр бий болгосон. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авалтыг урамшуулж, далд эдийн засгийг ил болгоход энэ нь гол үүрэг гүйцэтгэж байна. 

Татварын ерөнхий газраас цаасан баримтыг халж, цахим карт нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгая. Энэ нь зардал болон цаг хугацааг хэмнэх ашиг тустайг Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг тодотгов. НӨАТ- ын урамшууллын сугалааг энэ онд үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор цаасан баримтыг цахим карт руу шилжүүлэх аж. Өнгөрсөн онд 190 гаруй сая баримт хэвлэж, 19 удаа сугалааны тохирлыг зохион байгуулсан.

Татварын ерөнхий газар болон Сангийн яам хамтран өнөөдөр /2017.02.24/ Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд баримтаа бүртгүүлсэн 620 гаруй мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгохоор баталгаажсан байна. Үүнээс 484 мянган татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар олгоод байгаа гэнэ.

Харин хувийн мэдээлэл нь бүрэн бус 113 мянга, гүйлгээ буцсан 19 мянган иргэний мөнгийг хувийн мэдээллээ бүрэн залруулсны дараа олгоно гэж албаныхан мэдэгдлээ.

НӨАТ-ын урамшууллын 2016 оны буцаан олголт энэ сарын 2-ны өдөр иргэдийн дансанд орж эхэлсэн. Үүнээс хойш иргэдийн идэвх хэр сайжирсан болоод цаашид буцаан олголтын системийг хэрхэн хөгжүүлэх талаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

- Буцаан олголт хийгдсэнээс хойш иргэдийн баримт бүртгүүлэх идэвх хэр сайжирсан бэ?

- 2017 оны хоёрдугаар сарын байдлаар нийтдээ 995,502 бүртгэлтэй хэрэглэгч манай системийг ашиглаж байна. Буцаан олголтыг хоёрдугаар сарын 2-ны байдлаар нийт 428,587 иргэн авсан байгаа.

Сүүлийн тоогоор харвал 20,000 хүн дотроос 513 хүн бүртгэлээ засварлаж баталгаажуулсан, 19,500 орчим хүн бүртгэлээ засварлаагүй орхисон байна.

Мэдээлэл баталгаажаагүй бол буцаан олголт ороогүй гэсэн төлөвтэй, дансанд нь мөнгө орсон бол мөнгө шилжсэн гэсэн төлөвтэй байх ёстой. Хэрэв мөнгө шилжсэн гэсэн төлөвтэй хэрнээ дансанд нь мөнгө нь ороогүй бол манай байгууллагад шууд хандах хэрэгтэй.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн НӨАТ-ын урамшуулал эхэлсэн. Бүтэн жилийн сарын дунджаар 588,377 хүн баримт хэвлэгддэг байсан бол сүүлийн хоёр сарын дунджаар энэ тоо өсч 727,767 болсон байна. Даруй 200,000 баримтаар өссөн байна гэсэн тооцоолол гарсан.

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн. Буцаан олголт хэдэн хувьтай яваа талаар Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаагаас тодрууллаа.

Хямралд шүд зууж буй монголчууд сэтгэлд жаахан ч гэсэн гэрэл гэгээ нэмсэн мэдээ нь НӨАТ-ын байлаа. Ард иргэд ингэж нэгэн зэрэг баярласан өдөр ховор байх. НӨАТ нь хоорондоо харилцан уялдаатай хоёр чухал үр дүнг нийгэмд авчрав. Эхнийх нь эдийн засгийн, нөгөөх нь сэтгэл зүйн.

Далд эдийн засаг ба НӨАТ

НӨАТ-ын мөн чанар нь татвар гэхээсээ илүү бүртгэлийн систем. Монгол Улс анх 1997 онд НӨАТ-ын хууль баталсан ч уг хууль үндсэн үүргээ гүйцэтгэж чадалгүй явсаар ирсэн билээ. Харин 2015 онд НӨАТ-ын шинэчилсэн хуулийг баталж, 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр компаниуд жижиг, том гэлтгүй нэг гараанаас гарна гэж судлаачид үзэж байсан нь зүгээр ч нэг хэлсэн үг биш. НӨАТ-ын татвар сүүдрийн эдийн засаг, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл болдог.

2015 онд хууль баталж, НӨАТ-ын цахим бүртгэл, урамшуулал, буцаалтын систем нэвтэрч байхад “Бүтэн жил талоноо бүртгүүлэх хүн байх  уу”, “Жилийн дараа яг буцааж өгөх үү”, “НӨАТ-ын хонжвор шударга байж чадах уу”, “Бүх аж ахуй нэгж кассын машинтай байж чадах уу” гэх зэрэг асуулттай иргэд олон байв.

НӨАТ-ын шинэ хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн НӨАТ-ын 20 хүртэл хувь буюу нийт худалдан авалтын хоёр хувийг буцаан олгож эхэлсэн. Өчигдрийн /2017.02.02/ байдлаар улсын хэмжээнд нийтдээ 87 964 татвар төлөгчид 7,9 тэрбум төгрөгийг буцаан олгосон гэсэн дүн гарчээ.

Нийтдээ 620 409 татвар төлөгч иргэн www.ebarimt.mn сайтад бүртгүүлээд байгаа бөгөөд тэдний цөөнгүй хувийнх нь бүртгэл зөрүүтэй, дутуу бүртгүүлсэн зөрчилтэй байгаа юм. Татварын ерөнхий газраас мэдээлснээр 137’822 татвар төлөгч мэдээллээ нягтлах шаардлагатай байгаа ажээ. Мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр гэдгийг татварынхан сануулж байна.

Хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482 600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгааг мөн мэдээллээ.

Эх сурвалж: www.news.mn

ТЕГ-ын дарга Л.Зориг

НӨАТ-ын 2016 оны буцаан олголтыг Төрийн сангаас иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. Өнгөрсөн онд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг иргэд анх удаа эргүүлэн авч байна. Урд шөнө эхний ээлжийн иргэдийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Гэвч зарим иргэн “Миний дансанд мөнгө ороогүй" гэж гомдоллож байна.   

Энэ талаар Татварын ерөнхий газраас лавлахад “Төрийн сангаас нэг өдөрт дээд тал нь 50 мянга гүйлгээ хийх хүчин чадалтай. Иймд нэг өдөрт ийм тооны иргэн рүү тус сангаас иргэдийн буцаан олголтыг шилжүүлнэ. Түүнээс аль нэг банкны хэрэглэгчдэд түрүүлж үйлчлээгүй” гэв. Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт авахаар баримтаа бүртгүүлсэн иргэд хувийн мэдээллээ баталгаажуулаагүй бол хоёрдугаар сарын 15-ны дотор баталгаажуулахыг анхаарууллаа.

Дашрамд хэлэхэд хувийн эмнэлгүүд, банкууд, жижиг дунд үйлдвэрлэгчид НӨАТ төлдөггүй. Иймд эдгээр байгууллагад төлсөн таны НӨАТ-ын 2 хувийг улсаас эргүүлэн олгохгүй юм.

Эх сурвалж: Gogo.mn

НӨАТ-ын хууль өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш иргэд аливаа худалдан авалт хийсэн баримтынхаа дугаар, үнийн дүнг бүртгүүлэн урамшуулалт сугалаанд оролцож, хоёр хувийн буцаалтаа эргүүлэн авах болсон. Нэг талаар иргэнд, нөгөө талаар зарим аж ахуй нэгжийг татвараас зугтаах байдлыг хумисан нь улсын төсөвт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн жишээ олон байна.

Гэхдээ нэг асуудал байна. Иргэд, худалдан авагчдаа дэлгүүр, супермаркетаас худалдан авалт хийснийхээ дараа баримтаа сайн шалгаж аваарай. Иргэн таны бүртгүүлсэн баримт дотроос “Үнийн дүн зөрүүтэй” гэх баримт гарч ирэх вий. Зарим хүний хувьд ийм баримт гараагүй байж болох хэдий ч, ийм тохиолдол нэлээдгүй гарч буйг албаныхан ч хэлж байсан юм.
НӨАТ-ын буцаан олголт өнгөрсөн шөнөөс /2017.02.01/ иргэдийн дансанд орж эхэлжээ.

ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах эрхтэй 621,538 иргэний мэдээллийг Сангийн яам руу шилжүүлж, мэдээлэл нь бүрэн баталгаажсан 489,948 иргэний буцаан олголт болох нийт 35 тэрбум төгрөгийг Монгол банкнаас иргэдийн данс руу шинжүүлэх ажил үргэлжилж байгаа аж.

Татварын Ерөнхий Газрын дарга Л.Зориг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох тухай өмнө нь ярьж байсан билээ. 

НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжинэ. 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөсөн байгаа хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлж байсан билээ. 

Эх сурвалж: Ikon.mn

Д.Баярцэцэг: НӨАТ-ын буцаан олголт мэдээлэл нь баталгаажсан иргэдийн дансанд орно

"Ийгл ньюс" телевизийн "Зочны цаг"-т татварын буцаан олголт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэгтэй ярилцлаа.

Энэ оны эхний улиралдаа багтаан иргэд НӨАТ-ын 20 хувийг буцааж авах байгаа. Мөн иргэд ирэх хоёрдугаар сарын 15-наас өмнө материалаа бүрдүүлэн өгч орон сууц, сургалтын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.

Сэтгэл ханамжийн
судалгаа

Взять без отказа займ на карту в Украине онлайн с помощью телефона или ноутбука. Главное иметь интернет подключение.

Не можна заперечувати, що позика онлайн з моменту свого виникнення, кардинально змінила традиційне розуміння банківського кредитування. Оформити на банківську картку цілодобовий кредит або забрати гроші готівкою в офісі після схвалення заявки.

  Татварын ажилтны
ёс зүйн судалгаа

Терміновий кредит або позика без застави та поручителів. Немає зайвих перевірок документів.

Как в современных реалиях оформляется первый кредит без процентов в Украине в МФО? Все просто, через официальный сайт.

Якщо ви вирішили отримати гроші до зарплати без відмови, ми рекомендуємо вибрати одну з компаній на нашому сайті.

При каких условиях можно оформить кредит 24/7 без отказа на карту? При любых, даже ночью и в праздничный день.

  Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал

Kjøp Cialis Original 20 mg i Norge, kjøpe cialis på nettet. Mange bruker Felleskatalogen for å spore sine medikamenter på resept.

Cialis är ett av de mest efterfrågade läkemedlen när det gäller behandling av erektil dysfunktion, köpa cialis på nätet i Sverige Bonus gratis piller.

Acheter Lasix 100 mg Générique acheter du Lasix pas cher sur internet Lasix est un diurétique de l'anse utilisé dans le traitement de l'hypertension artérielle.

Effetto del citrato di sildenafil. In Italia comprare kamagra online. Pillole per lerezione. Kamagra consegna rapida.

Comprar Propecia Genérico en línea sin receta en españa bajo precio. Propecia sin receta, comprar finasteride en España.