2017 оны эхний есөн сард дотоодын нийт бүтээгдэхүүн 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гараад байна. Үүнд татварын суурь бааз нэмэгдсэн нь хамгийн ихээхэн нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд 5.8 хувиар өсөхөд бүтээгдэхүүний цэвэр татвар 19.5 хувиар, ялангуяа НӨАТ 48.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
НӨАТ-ын урамшууллыг өнгөрсөн оноос олгож эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд "Татварын хувь хэмжээг өсгөөгүй байхад НӨАТ-ын орлого өссөн нь далд эдийн засгийг ил болгож байгаагийн илрэл" гэж судлаачид дүгнэж байна.
2016 оноос хойш 4934 аж ахуйн нэгж шинээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Энэ нь одоо НӨАТ төлж байгаа нийт 27.5 мянган аж ахуйн нэгжийн 18 хувийг бүрдүүлж байгаа аж. Оны эхний арван сард НӨАТ-аас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ 419 тэрбум төгрөгөөр өсөж, 1.31 их наяд төгрөг болжээ.
Дашрамд дурдахад “Bloomberg”-ийн твиттер хуудсаараа дамжуулан явуулсан судалгаанд оролцогчдын 14 хувь нь "Татварын ил тод байдал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хамгийн их эерэгээр нөлөөлнө" гэж таамагласан байна.
НӨАТ-ын урамшуулал олгож эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын баримтыг хэвлэж байгаа бөгөөд 2017 он гарснаас хойш 137.6 сая төгрөгийн баримтыг баталгаажуулжээ. “Номинтав трейд”, “Мобиком” корпораци, “Петростар” буюу “Петровис”-ийн шатахуун түгээх станцууд НӨАТ-ын баримтыг хамгийн их хэвлэн гаргаж байгаа талаар Татварын ерөнхий газар мөн онцоллоо.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Татварын орлогын дүн буурчээ2014 оноос хойш хоёр жил дарааллан татварын орлого буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь сүүлийн хэдэн жил үргэлжилж буй эдийн засгийн хүндрэлтэй холбоотой.

НӨАТ-ын сугалаанд хууль бус аргаар азтан болох боломжтой эсэхийг Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос тодрууллаа.
-Уг мэдээлэл 2016 оны есдүгээр сарын 14-нд анх гарч байсан. Манай өмнөх удирдлагын зурагтай мэдээллийг энэ жил ахин олон нийтийн сүлжээнд тарааж, иргэдэд худал мэдээлэл өгч байна.
Албан ёсоор хэлэхэд уг мэдээ ор үндэсгүй, худал зүйлээр дүүрсэн байсан. Манай ямар нэг ажилтан сугалаанд 30 удаа азтан болж байгаагүй. Одоогоор ажилтнуудаас 20 мянган төгрөг нэг удаа, 100 мянган төгрөг нэг удаа хожсон тохиолдол байна.
Бид анх 2016 оны есдүгээр сард дээрх худал мэдээлэл гарсны дараа албаны хүмүүсээр байгууллагадаа шалгалт хийлгэсэн. Энэ жил ахин ийм мэдээлэл гарч байгаа учраас бид ЦЕГ-ын Кибер Аюулгүй байдлын газарт хандаж шалгалт хийлгэх хүсэлтээ тавьсан байгаа. Иргэдэд сайн тайлбарлаж хэлэхгүй бол програмын аргаар сугалаанд хожиж болно гэсэн буруу ойлголттой байгаад байна.
Сугалааны тохирол бөмбөлөг үлээх зарчмаар буюу ямар нэгэн програм ашиглагдахгүй, санамсаргүй түүврийн аргаар явагддаг.
Энэ процесст хяналт тавьдаг ажлын хэсэгт Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Стандартчилал Хэмжилзүйн Газар, Сангийн Яам, Татварын Ерөнхий газрын албаны хүмүүс багтдаг бөгөөд сугалаа явагдаж буй газар хяналт тавьж ажиллаж байгаа.

Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хэвийн үргэлжилж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497,432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.
НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөг НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: Ikon.mn

Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулах, хэрэглэгчид хялбар системийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэв.
Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн УТҮГ-ын захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологын шийдлийг боловсруулан нэвтрүүлэх юм. Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй имэйл хаягт цахимаар илгээгдэх юм.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.
Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ.
Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой юм.
Эх сурвалж: Ikon.mn

Өнөөдөр Татварын ерөнхий газарт хэвлэлийн бага хурал болж, хамгийн олон ширхэг НӨАТ-ын баримт хэвлэсэн, үйлчилгээний газруудыг нэрлэв.
Ингэснээр НӨАТ-ын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлэн, төлбөрийн баримт байнга олгож хэвшсэн, иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөх хандлагад эергээр нөлөөлсөн гэж ТЕГ дүгнэжээ. Иймд дээрх ААН-үүдэд татварын албаны тусгай шагнал олгосон байна.
Дээрх тоонуудыг гаргахдаа 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 сарын 31-ний хооронд иргэдэд олгосон НӨАТ-ын баримтыг тоолжээ.

Сүүлийн үед иргэдээс Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаар холбогдохгүй, ebarimt.mn сайт ажиллахгүй байгаа болон иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол ирүүлэх болсон билээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын харьяа Татварын үйлчилгээний төвийн Татварын улсын ахлах байцаагч В.Цэнд- Аюушаас тодрууллаа.
- Манай төвийн 1800-1288 дугаар ачаалал ихтэй ажиллаж байгаа нь үнэн. Энэ утсанд өдөрт дунджаар 1500-2100 гаруй иргэн, татвар төлөгчид хандаж байгаа. Үүнээс 700-800 гаруй иргэн нь л нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, урамшууллын талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг.
Уг дугаарын утсанд холбогдсон иргэдэд нэмэгдсэн өртгийн албан татвар болон Е-баримтын талаар дунджаар нэг хүнтэй 4-6 минут ярьж заавар, зөвлөгөө өгч байгаа болохоор дараагийн иргэн холбогдтол түр хүлээнэ үү гэсэн горимд шилжиж холбогдож чадахгүй байх тохиолдол гардаг.

Татвар төлөгчтэй харилцах газраас 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, гар утаснаас 131313 дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn сайтад шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон байна. Тиймээс та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
1. Гар утаснаас 131313 тусгай дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр ebarimt.mn-д шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон
-Өмнө нь тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болжээ.
2. Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313-т баримт бүртгэгдэхгүй
-Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.
3. Гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй утасны дугаарыг мөн өөрчлөх шаардлагатай
-Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай болжээ.

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улс Олон улсын валютын сантай хэлэлцээр хийсний дагуу 2017 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт Их хурлын даргад өргөн барив. Төсвийн тодотгол болон цаг үеийн асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.