Үндсэн цэс

Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар

  • Татварын ерөнхий хууль,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг батлуулсан.

Эдгээр хуулийг батлахад Татварын ерөнхий газар Сангийн яамтай хамтран ажилласан. Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдах бол татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4 хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ.

Эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй

Тэгэхээр манай нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нь 1 хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, төлөөд дараа нь буцаан авах тогтолцоог бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Иймд зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 9 хувийг буцаан авах замаар 1 хувиар албан татвар төлнө.

300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчид шууд 1 хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү 1%-иар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25%-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурна гэж ТЕГ-ын дарга Д.Заяабал онцолсон юм. Тэрээр өчигдөр нээлтээ хийсэн, татвар төлөчдийн өдрийг нээхдээ дээрх мэдээллийг өглөө.  

Шинэ хуулиуд ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр татвар төлөгчийн эрх ашгийг илүү хамгаална. Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилснаар зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал  үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ.

Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна.

Татварын маргаан таслах зөвлөл 2 шатлалтай байсныг цөөрүүлж, нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгосон, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн 2 дахь шатны шинэчлэлд тусгасан.

Татвар төлөх үүргээ биелүүлэхэд хялбар болно. Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд 4 удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд 2 удаа, харин бичил татвар төлөгчид жилд 1 удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болж байгаа юм.

Татварын алба ил тод болно. Татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн технологид суурилах зарчмаар хангах болно. Түүнчлэн татварын алба анх удаа татвар төлөгчийн хүсэлтээр татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргахаар боллоо.

Түүнчлэн “олон улсын татварын хамтын ажиллагаа”-г хуульд тусгайлан тусгаж өгснөөр татвараас зайлсхийхтэй тэмцэх, бусад улсын татварын албатай мэдээлэл харилцан солилцох, татварын маргааныг шийдвэрлэх харилцан тохирох журмыг хэрэгжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх болж байгаа нь татварын албыг бусад улсын татварын албатай илүү хамтран ажиллахыг шаардаж байна.

Эх сурвалж: news.gogo.mn

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (ХХОАТ) татварын багц хуульд багтсан. Энэ хуулийн шинэ заалтууд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Хуульд нэмсэн гол заалтуудыг одоогийнхтой харьцуулбал,  

ОДОО

ШИНЭ

Амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, барьсан татвар төлөгч хувь хүнийг 30 хүртэл сая төгрөгийн орлогоос чөлөөлдөг. Тухайн иргэнд 3 хүртэл сая төгрөгийн албан татварыг буцаан олгож байна.

Ирэх оноос 6 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ. Эсвэл ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Зөвхөн давхар татварын гэрээтэй оронд  төлсөн албан татварыг хасаж тооцдог.

Бүх улсад төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилд төлбөл зохих албан татвараас хасаж тооцно.

Албан татвар төлөгч өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байна.

Албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.    

Хоол унааны мөнгө шууд бус орлогод тооцогдож, нийт орлогын дүнд албан татвар ногдуулдаг.     

Хоол унааны мөнгө хөдөлмөр эрхлэлтийн орлогод тооцогдож, НДШ хассан дүнд албан татвар ногдуулна. Ингэснээр иргэнд ногдох татвар багасна.     

Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогын чөлөөлөлт

Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлдөг.    

Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлнө.  

Аймаг эсхүл сумын төв нь Улаанбаатараас алслагдсан, тухайн орон нутагтаа бүртгэлтэй, тэндээ оршин суудаг, Монгол Улсын иргэн бизнес эрхлэгч

500 км хол зайтай бол 50 ХУВИАР ногдох албан татварыг хөнгөлнө.

1000 км бол 90 ХУВИАР ногдох албан татварыг хөнгөлнө.

Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч

Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилгүй, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний төлөх татвар доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцүү байна.    

Зорчигч эсвэл ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүний төлөх татвар
 
Доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.    

Сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно.
 
Сар бүр ногдох албан татварыг тогтмол хэмжэээгээр төлнө.
 
Татварын тайлан гаргахгүй. Эсвэл татвар төлөгч өөрөө хүсвэл сар бүр татвар төлж, жилийн эцэст тайлан гаргаж, татварын тооцоо хийж болно.        

Мөн татварын багц хуульд маргаан таслах зөвлөл 2 биш нэг шатлалтай болжээ.

Татварын өрийн тухайд 2 сарын хугацаанд төлөх үүрэгтэй байсныг 2 жил болгон сунгаж, татвар төлөгчдөд таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалсан гэжТатварын ерөнхий газрын дарга Д.Заяабал тайлбарлав.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2163.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1969.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны гуравдугаар сард 709.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 54.7 (7.2%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 816.8 тэрбум төгрөгт хүрч, 222.7 (37.5%)тэрбум төгрөгөөр өсжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

"ЗГ-ын хуралдаанаар гаалийн хилээр гарч байгаа гаалийн шинэчлэлт хийхтэй холбоотой ЗГ-ын тогтоол гарлаа. 

1. Монголын уул уурхайн баялаг ашигт малтмал 6 боомтоор гарч байна. Гарч байгаа эрдэс баялгийн сорьцын асуудлууд тодорхойгүй байдаг. Сайн чанарын нүүрс гаргаад чанар муутай нүүрс гаргасан маягаар бичдэг. Өнөөдрийн хуралдаанаар авто тээврийн хэрэгсэл болгон дээр сорьц авдаг, түүн дээр үндэслээд татвар авдаг болохоор болж байна. 

2.Хилээр гарч байгаа авто тээврийн хэрэгслийг бүртгэдэг хянадаг цахим тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргалаа.

3.Ашигт малтмал гарч байгаа 6 боомтод рентген  тоног төхөөрөмж суурилуулах, камер суулгах, нэгдсэн мэдээллийн систем бий болгохоор боллоо.

Мөн НӨАТ-ын буцаан олголтыг нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаалтыг маргааш өглөөнөөс олгож эхлэх бөгөөд пүрэв, баасан гарагт багтаан олгоно. Энэ жилийн буцаан олголтын хэмжээ 60-аад хувиар нэмэгдэж, хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдлээ.

НӨАТ-ын буцаан олголтод сугалааг нэвтрүүлэхдээ Тайванийн туршлагыг нэвтрүүлсэн. Буцаан олголт 2 хувь хэвээр байна. Одоо байгаа системийг сайн болгож, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно. Буцаан олголтыг банкны данс руу шууд шилжүүлнэ" гэлээ.

Эх сурвалж: news.gogo.mn

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногт олгоно

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ. Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Энэ талаар тус газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа хэлэхдээ “НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монгол банкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл нь алдаатай бол иргэдийн дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг тул мэдээллээ шалгаж үзэхийг иргэдэд анхааруулж байна” гэлээ.

Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлснээр санхүүжилтийг шийдвэрлэн Монгол банканд шилжүүлнэ. Үүний дараа иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголт орж ирэх юм. Энэ жил  нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь  өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эх сурвалж:  www.news.mn

“Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав”-д боллоо. Өдөрлөгийг ТЕГ, НТГ, БЗД-ийн Татварын хэлтэс, Гэрэгэ системс ХХК, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банк хамтран зохион байгуулж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт олгох үйлчилгээг анхлан хэрэгжүүлэгчээр ийнхүү “Дүнжингарав” худалдааны төв тодорлоо.

Өдөрлөгийн үеэр НТГ-ын НӨАТ-ын Ажлын баг, Татвар төлөгчидтэй харилцах хэлтэс болон БЗД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд танилцуулах сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өглөө. Мөн “Гэрэгэ” апп, Голомт банкны POS машины танилцуулга, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн гар утасны апп, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниуд үзэсгэлэнгээ дэлгэж иргэд, бизнес эрхлэгчдэд үйлчилсэн юм.
“Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвд Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний 1,092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ болон иргэдийн гар утаснаас хувь хүнд болон аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт олгох үйл ажиллагааг туршин явуулна.

Гэрэгэ агент нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бараа, үйлчилгээ бүртгэх, борлуулах, төлбөр тооцоо хийх болон бүртгэлийн үйлдлийг агуулсан систем юм. Уг систем нь касс, POS-ын энгийн функцуудыг агуулсан. Вейбсайт болон ухаалаг утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Ухаалаг гар утсандаа Гэрэгэ болон Гэрэгэ агент гэсэн аппликейшн татаж бүртгүүлснээр иргэн та И-Баримт олгогчоор бүртгүүлэн гар утсаараа борлуулалт хийх, бараа бүртгэх, бараа худалдан авах, төлбөр төлөх, И-Баримт авах зэрэг бүх үйлчилгээг хүртэнэ. Мөн данс бүртгүүлэх, данснаас банкны данс руу мөнгө татах боломжтой. 

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, НТГ-ын дэд дарга Г.Энхжаргал, Дүнжингарав ХХК-ийн санхүүгийн менежер Д.Батзолбоот, “Гэрэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Голомт банкны ezpay брэндийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 01 сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд харьяа татварын алба /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд/-нд хүлээн авсан.

Нийслэлийн хэмжээнд нийт 33 мянга гаруй иргэн буцаан олголт авахаар материал бүрдүүлж өгснөөс өчигдөр 29,255  иргэний 18.9 тэрбум төгрөгийг 11 банкаар дамжуулан шилжүүлсэн тухай Нийслэлийн санхүү, Төрийн сангаас мэдээллээ.

Татвар төлөгчийн нэр, данс зөрүүтэй шалтгааны улмаас 1,051 татвар төлөгч иргэний гүйлгээ буцсан байна. Эдгээр иргэд мэдээллээ залруулсны дараа буцаан олголтоо авах боломжтой.

Зарим иргэний материал Нийслэлийн татварын газарт шалгагдаж байгаа тул 5 дугаар сард олгогдохоор байна гэж НТГ-аас мэдээллээ.

Та буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНД дарж шалгах боломжтой. /Хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана./

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалтад байгаа зарим баримт бичгийг "ХУР" системээс гаргах  /3-р баганадгэж тэмдэглэсэн байгааг та олж харсан болов уу.

"ХУР" системээс гаргах гэдэг нь та өөрийн биеэр харьяа дүүргийн Татварын албан дээр очоод  хурууны хээгээ уншуулаад төрийн байгууллагуудаас авдаг баримт бичгээ хэвлүүлэн гаргуулах боломжтой талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Ирэх долоо хоногт үйлчилгээнд нэвтрэх тус системд хурууны хээгээ уншуулснаар иргэний үнэмлэхний лавлагаа, үйл хөдлөх хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгал, төрсний гэрчилгээ зэрэг нь шууд гарч, тэндээ хэвлэгдэн гарах боломжтой юм байна. Энэ нь явдал чирэгдлийг багасгаж,  ТҮЦ машинаас ялгаатай нь 500-1000 төгрөгийн хураамж төлөхгүйгээр гаргуулах боломжтой ажээ. 

Татвар төлөгч, анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Мөн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД

1.1 Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/
Д/ДБүрдүүлэх бичиг баримтБүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэхМонгол шуудан  компаниар  хүргүүлэх“XУP” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах
1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамтГэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
6Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамтГэрээ, гэрээний хуулбар /Гэрээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхГэрээ, гэрээний хуулбар /Гэрээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/
7Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
8Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамтЗээлийн гэрээ, гэрээний  хуулбарЗээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байхЗээлийн гэрээ, гэрээний  хуулбар
9Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтХолбогдох баримт, хуулбарХолбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байхХолбогдох баримт, хуулбар
1.2 Ашиглалтанд байсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/
1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх

6Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримтТөлбөрийн баримт, баримтын хуулбарБаримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхТөлбөрийн баримт, баримтын хуулбар
8Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамтЗээлийн гэрээ, гэрээний  хуулбарЗээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байхЗээлийн гэрээ, гэрээний  хуулбар

1.3 Өөрийн хөрөнгөөр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/

6Хөрөнгийн үнэлгээний тайланХөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбарТайлангийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхХөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ

2.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг үзүүлэхэд /ХХОАТТХ-ийн 24.6/

Д/ДБүрдүүлэх бичиг баримтБүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэхМонгол шуудан  компаниар  хүргүүлэх“XУP” төрийн үйлчилгээний нэгдсэн платформыг ашиглах
1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ гэр бүлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрчилгээний хуулбар, гэр бүл батлуулсны гэрчилгээ, гэрчилгээний хуулбар“ХУР” системээс гаргах
6Сургалтын  төлбөр төлсөн баримт“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт, эсхүл төлбөрийн баримт
7Суралцагчийн сургуулийн тодорхойлолтСургуулийн тодорхойлолт
8Орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримтуудХолбогдох баримт, хуулбарХолбогдох баримт, баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхХолбогдох баримт, хуулбар

3.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан" хөнгөлөлтийг эдлүүлэхдээ /ХХОАТТХ-ийн 24.7/

1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамтГэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

“ХУР” системээс гаргах 

Эх сурвалж: news.gogo.mn

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой талаар бид өмнө мэдээлсэн.

Иргэд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор иргэдээс олон асуулт ирсэн тул Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын улсын байцаагч Ш.Энхжаргалаас хариулт авлаа.

-Энэ жилээс эхлэн цахим бүртгэлээр бүртгэнэ гэсэн. ТТ06 маягтад бичдэг тайлангаа цахимаар илгээнэ гэсэн үг үү. Энгийн иргэд тэр бүр тооцоо гаргаж чадахгүй шүү дээ. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Хувь хүн өөрөө гаргаж чаддаггүй учраас л цахимжуулж байна. Татвар төлөгч цахим тайландаа шаардлагатай мэдээллийг оруулна. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлс хэсэгт цалингийн дүн, суутгасан татварын хэсэгт дүнг нь оруулчихвал автоматаар өөрөө бодогдоод гараад ирнэ. Эрүүл мэндийн даатгал нь автоматаар бодогдоно.

Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Харин  1.920 сая төгрөгөөс дээш хэмжээний цалинтай бол өөрөөр бодогддог учраас  гараар оруулж болохоор хийсэн. Энэ нь татвар төлөгч буруу зөрүү бодохоос сэргийлж, ажлыг нь хөнгөлж байгаа хэрэг.

-Цахим бүртгэлд бүртгүүлэхийн тулд нууц үг шаардлагатай гэсэн. Материалаа бүрдүүлж өгөхөөс өмнө нууц үгээ авах уу?
-Татвар төлөгч харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авчихаж болно. Дараа нь цахим бүртгэлдээ тайлангаа шивчихээд хэвлээд, бүрдүүлэх материалтайгаа хамт аваад очно.

Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт,  2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбарын хамт аваад очно.

-Бүрдүүлэх материалыг заавал нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай юу?
-Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Хэрвээ та өөрийн биеэр авчирч өгөх боломжгүй, шуудангаар илгээх эсвэл татварын байцаагч эх хувьтай нь тулгаж харах боломжгүй үед нотариат шаардаж байна. Ингэснээр татвар төлөгчийн нотариатад төлөх мөнгийг хэмнэж байгаа юм.

-Биеэр ирэх боломжгүй үед гэж та хэллээ. Тэгэхээр татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа хүн өөрийн биеэр очих боломжгүй үед оронд нь хүн явуулж болно гэсэн үг үү?
-Болно. Материал нь бүрэн бол тэр хүн өөрийн биеэр заавал ирнэ гэсэн шаардлага тавиагүй. Тэр хүн шуудангаар өгөх боломжтой.

-Байр худалдаж авах үед орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын баримт олдохгүй байна гэж иргэд ярьдаг. Энэ баримтыг заавал өгөх ёстой юу?
-Бусдын нэр дээр байгаа үл хөндлөх хөрөнгийг худалдаж авсан тохиолдолд заавал хоёр хувийн албан татварын баримт шаардана. Дүүргийн татварын алба, эсвэл татвар төлсөн банкнаас шүүлгэж авах боломжтой. Харин орон сууц захиалан бариулсан, өөрөө орон сууц, байшингаа барьсан тохиолдолд энэ баримт шаардлагагүй. Татвар төлөгч орлогоо заавал нотлох үүрэгтэй учраас бид заавал баримт шаардана.

-Орон сууцны үнээс хоёр хувийн татварын хэмжээ шалтгаалдаг. Гэтэл тухайн үедээ хоёр хувийн татварыг бага төлсөн бол энэ нь татварын буцаалт авахад нөлөөлөх үү?
-Ийм асуудал гардаг. Нэг өрөө байр 60 сая төгрөгөөр худалдаж авлаа гэхэд 2 хувийн татвар нь 1.2 сая төгрөг болно.  Иргэн хүн хөнгөлөлт нь 30 сая төгрөг учраас 2 хувийн татвараа 1.2 саяасаа багаар хийчихье гэж бодож болно. Ингээд худалдах, худалдан авах гэрээнд 60 сая төгрөгийн үнэтэй гэж байрныхаа үнийг бичсэн ч байраа 15 сая төгрөгөөр бодоод 2 хувийн татварт 300 мянган төгрөгийг төлчихлөө гэж бодъё. Тэр тохиолдолд хэчнээн 30 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний татвараас чөлөөлөгдөх байсан ч хоёр хувийн татварыг 15 саяар бодоод хийчихсэн бол тэрийгээ дагаад татвараас авах буцаалт нь буурна. Хоёр хувийн татварыг буруу төлсөн бол нөхөн төлж болно.

-Хэрвээ иргэн 3 сая төгрөгөө бүрэн аваагүй байхдаа байраа зарчихсан бол үргэлжлүүлж татварын хөнгөлөлтөө эдлэх боломжтой юу?
-Боломжгүй. Өөрийн нэр дээр байх тохиолдолд л эдэлнэ. Зарчихвал үлдсэн мөнгөө авах боломжгүй.

-Хэрвээ иргэн татварын хөнгөлөлтөө эдэлж байгаад дунд нь завсарласан бол дараагийн жилээс хөнгөлөлтөө эдлэх боломжтой юу?
-Болно. Жишээ нь, эхний жилдээ татварын хөнгөлөлтөө эдлээд, дараагийн хоёр жил нь татвар төлөөгүй, гэртээ суугаад, гурав дахь жилээсээ ажлаа хийгээд татвараа төлсөн бол татвар төлсөн жилээсээ хөнгөлөлтөө эдэлж болно.

-2009 онд байр худалдаж аваад, татварын хөнгөлөлтийн талаар дөнгөж саяхан мэдэж авлаа гэхэд, 2016 онд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу? Өөрөөр хэлбэл 2009, 2010 онд татвараас мөнгө аваагүй бол?
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 онд гарсан бол боломжтой. Гэхдээ 2015 онд төлсөн татвараа л буцааж авна. Өмнө жилүүдэд төлсөн татвараа буцаан авах боломжгүй.

Эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Тэгэхээр хэдэн оноос хойш орон сууц худалдаж авсан, барьсан бол энэ татварын буцаалтыг  авах боломжтой вэ?
-2007 оноос хойш орон сууц худалдаж авсан, барьсан бол энэ татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгөх боломжтой.

-Анх удаа байр худалдаж авсан тэтгэврийн хүн эсвэл гадаадад амьдарч буй хүмүүс татвар буцаан авч болох уу?
-Боломжгүй. Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн буцааж авч байгаа учир тэтгэврийн иргэд, сайн дураар нийгмийн даатгал төлж буй иргэд татварын буцаалт авах боломжгүй. Зөвхөн хувь хүний орлогын албан татвар төлж буй иргэд л авах эрхтэй.

Эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Орон сууцны болон сургалтын татварын хөнгөлөлтийг зэрэг эдлэх боломжтой юу?
-Болно.

-Хөдөө орон нутагт амьдарч байхдаа хөнгөлөлт эдэлж байсан. Одоо шилжиж ирсэн бол мөнгөө үргэлжлүүлэн авч болох уу?
-Тухайн шилжиж ирсэн газраа татвар төлөгчөөр бүртгүүлээд үлдсэн мөнгөө авч болно.

-Эхнэр нөхөр хоёр байрны хамтран эзэмшигч гэж үзье. Эхнэр нь татварын хөнгөлөлт эдэлсэн бол дараа нь дахиад байр авахдаа нөхөр өөрийн нэрээр татварын хөнгөлөлт эдэлж болох уу?
-Боломжтой. Иргэн бүрт энэ эрх нь нээлттэй. Тэр хүн эхнэртэйгээ хамтран эзэмшигч байж байгаад дараа нь байр авахдаа өөрөө хөнгөлөлт эдэлж болно. Эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Хоёрдугаар сарын 15-ны дотор бүртгүүлэх ёстой гэсэн байна. 2016 он гараад байр авсан бол 2015 онд төлсөн татвараа энэ жилдээ авах боломжтой юу?
-Хуулийн хугацаанд багтаад хоёрдугаар сарын 15-ны дотор бүртгүүлсэн бол болно. Дараа жил ч тайлангаа явуулах боломжтой.

-Татварын буцаалтыг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаа иргэн ажлаасаа гарчихсан. Байгууллагаасаа цалингийн тодорхойлолт авах боломжгүй байна гэсэн байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Бид ажлын газрын тодорхойлолт огт шаардахгүй, харин цалингийн тооцооны хүснэгт хэрэгтэй.  Татвар төлөгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь дэвтэрт нь бичээстэй, татварын цэнхэр дэвтэртээ нягтлангаараа бөглүүлчихсэн бол  энэ хүнийг ажилтай гэж үзээд ажлын газрын тодорхойлолт шаардахгүй зөвхөн цалингийн тооцооны хүснэгт байхад болно. Тэр хүн тухайн байгууллагадаа цэнхэр дэвтрээ барьж очоод суутгуулсан татвараа цалингийн тооцооны хүснэгтээ  бичүүлнэ. Мөн нийгмийн даатгалын дэвтэр зайлшгүй баталгаажсан байх ёстой.

-Хуульд амьдрах зориулалтаар байшин барих гэсэн заалт бий. Хашаа байшин орох уу?
-Орно. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарчихсан бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. 

-Хөрөнгийн үнэлгээний тайлан гэж юу вэ гэсэн асуулт ирсэн байна.
-Хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн газруудаар барьсан байшингаа үнэлүүлээд тухайн байр хэдэн төгрөгийн үнэтэй болохыг хэлж байна. Хэрвээ үнэлүүлэхгүй бол байшин барьсан хүчин төгөлдөр зардлынхаа баримтын жагсаалтыг авчирч болно. Олон жил дарааллаад барьсан байшингийн баримтууд нь байхгүй болчихдог. Баримт нь байхгүй бол хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлээрэй. Тухайн байшин 15 сая төгрөгийн үнэтэй бол түүнтэй дүйцэхүйц хэмжээний татварын хөнгөлөлт эдэлнэ.

-Өөрийн нэр дээр хоёр байртай бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
-Тэр хүн өмнө нь хөнгөлөлт эдлээгүй бол аль нэг байр дээрээ эдэлнэ. Аль байрандаа хөнгөлөлт эдлэх нь өөрийнх нь асуудал.

-Нэг жилийн дотор татварт 3 сая төгрөг төлсөн бол  3 сая төгрөгөө нэг жилдээ багтаагаад бүрэн авч болох уу?
-Болно. Хувь хүн төлсөн татвараа л буцаан авч байгаа учир болно.

Эх сурвалж: news.gogo.mn

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Иргэд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.

Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгний татвар төлсөн байна гэдгээс хамаараад 3 сая төгрөг авах юм. Хэрвээ та 2015 онд татварт 1 сая төгрөг төлсөн бол 1 сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн 2 сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөх бөгөөд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм.

Та дараах материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авдаг.

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД

1.1 Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/
Д/ДБүрдүүлэх бичиг баримтБүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэхМонгол шуудан  компаниар  хүргүүлэх“XУP” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах
1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамтГэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
6Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамтГэрээ, гэрээний хуулбар /Гэрээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхГэрээ, гэрээний хуулбар /Гэрээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/
7Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
8Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамтЗээлийн гэрээ, гэрээний  хуулбарЗээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байхЗээлийн гэрээ, гэрээний  хуулбар
9Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтХолбогдох баримт, хуулбарХолбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байхХолбогдох баримт, хуулбар
1.2 Ашиглалтанд байсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/
1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамтГэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
6Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримтТөлбөрийн баримт, баримтын хуулбарБаримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхТөлбөрийн баримт, баримтын хуулбар
8Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамтЗээлийн гэрээ, гэрээний  хуулбарЗээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байхЗээлийн гэрээ, гэрээний  хуулбар
9Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтХолбогдох баримт, хуулбарХолбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байхХолбогдох баримт, хуулбар
1.3 Өөрийн хөрөнгөөр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/
1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамтГэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
6Хөрөнгийн үнэлгээний тайланХөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбарТайлангийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхХөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар
8Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамтЗээлийн гэрээ, гэрээний  хуулбарЗээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байхЗээлийн гэрээ, гэрээний  хуулбар
9Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтХолбогдох баримт, хуулбарХолбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байхХолбогдох баримт, хуулбар

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД

1 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамтДэвтэр, дэвтрийн хуулбарДэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байхДэвтэр, дэвтрийн хуулбар
2Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
3Иргэний үнэмлэх, хуулбарын хамтТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа“ХУР” системээс гаргах
4Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамтНийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах
5Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамтГэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх“ХУР” системээс гаргах 

Эх сурвалж: news.gogo.mn

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох журамтай билээ. 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2018 оны 1-р улиралд таны ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны дугаараар олгоно. Тэгвэл та үүнээс өмнө ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан байх шаардлагатай. 

БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР: Жишээ

Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу байвал таны буцаан олголтыг шилжихгүй болохыг анхаараарай.
Эх сурвалж: Ikon.mn

Сэтгэл ханамжийн
судалгаа

Взять без отказа займ на карту в Украине онлайн с помощью телефона или ноутбука. Главное иметь интернет подключение.

Не можна заперечувати, що позика онлайн з моменту свого виникнення, кардинально змінила традиційне розуміння банківського кредитування. Оформити на банківську картку цілодобовий кредит або забрати гроші готівкою в офісі після схвалення заявки.

  Татварын ажилтны
ёс зүйн судалгаа

Терміновий кредит або позика без застави та поручителів. Немає зайвих перевірок документів.

Как в современных реалиях оформляется первый кредит без процентов в Украине в МФО? Все просто, через официальный сайт.

Якщо ви вирішили отримати гроші до зарплати без відмови, ми рекомендуємо вибрати одну з компаній на нашому сайті.

При каких условиях можно оформить кредит 24/7 без отказа на карту? При любых, даже ночью и в праздничный день.

  Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал

Kjøp Cialis Original 20 mg i Norge, kjøpe cialis på nettet. Mange bruker Felleskatalogen for å spore sine medikamenter på resept.

Cialis är ett av de mest efterfrågade läkemedlen när det gäller behandling av erektil dysfunktion, köpa cialis på nätet i Sverige Bonus gratis piller.

Acheter Lasix 100 mg Générique acheter du Lasix pas cher sur internet Lasix est un diurétique de l'anse utilisé dans le traitement de l'hypertension artérielle.

Effetto del citrato di sildenafil. In Italia comprare kamagra online. Pillole per lerezione. Kamagra consegna rapida.

Comprar Propecia Genérico en línea sin receta en españa bajo precio. Propecia sin receta, comprar finasteride en España.