Үндсэн цэс

Монголын татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчилан таниулах, татвар төлөгчиддөө талархах, сурталчилах чиглэлээр жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг иргэд, хуулийн этгээдүүддээ цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготойгоор “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж байна.

Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд гурав дахь орон сууцанд албан татвар төлөх юм байна. Энэхүү хуулийн хэрэгжилт 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн бөгөөд иргэн үл хөдлөх хөрөнгийн татвараа ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй аж.
Энэ талаар Татварын Ерөнхий Газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаагаас тодрууллаа.

- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай шинэчилсэн хууль батлагдсан ч журам гараагүйгээс хэрэгжихгүй байгаа гэж байсан. Энэ талаар?

- Журмаар тусгайлсан харилцаануудыг тодорхойлж гаргаж байгаа юм. Тухайлбал насанд хүрээгүй хүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хамтран өмчлөгчтэй байвал яах вэ гэдгийг тодорхойлж байгаа. Арваннэгдүгээр сард журмыг баталсан. Насанд хүрээгүй хүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол татвар төлөхгүй гэсэн зохицуулалт байхгүй.

Монгол Улсын иргэн бүр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй байдаг. Тиймээс насны хязгаар заахгүй, гурван орон сууцтай иргэн, хуулийн этгээд хоёр орон сууцаа татвараас чөлөөлөөд, гурав дахь орон сууцанд татвар төлнө. Хуульд тусгаагүй зүйлийг журмаар зохицуулна.

- Хоёр орон орон сууцтай, зуслангийн нэг сууцтай, нэг хашаа байшинтай бол ямар хэмжээний татвар төлөх вэ?

- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай шинэчилсэн хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гурваас дээш орон сууцтай хүн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээд хоёр орон сууцаа татвараас чөлөөлүүлж,  гурав дахь байрны татварыг төлөх эрх нь нээлттэй. 

Иргэд гурван орон сууцтай бол 2 орон сууцаа албан татвараас чөлөөлүүлээд 3 дахь орон сууцныхыг төлөх мэдэгдлийг e-barimt цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан өгч байгаа. Тухайн хөрөнгийн үнэлгээ болон ногдох татварын хэмжээг бодож өгч байна. Цахим системээс үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг авч болно.

Үл хөдлөх хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй бол чөлөөлөлт болон татвар ногдуулалтыг хувь тэнцүүлэх буюу хамтран өмчлөгчдийн тоонд хуваасан байдлаар төлнө.

Орон сууцны тухай хуульд "Орон сууц" гэж юуг хэлэхийг заасан байдаг. Хашаа байшин, зуслангийн сууц буюу хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц, байшин, гэрийг бүхэлд нь орон сууц гээд заачихсан.

Хэрэв хоёр байртай/бидний хэлж заншсанаар/, нэг хувийн сууцтай, дахиад зуслангийн байшинтай бол 4 орон сууцтай гэсэн үг. Энэ тохиолдолд 2 үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлүүлээд, хоёрт нь татвар төлнө. 

Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө гэж газраас салгаж болохгүй зүйлүүдийг хэлдэг. Үл хөдлөх хөрөнгө гэсэн тодорхойлолтод заагдсан, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдэд албан татвар ногдоно. Татвараас чөлөөлөгдөх чөлөөлөлтүүдийг хасаад үлдсэнд нь татвар ногдоно.

Иргэн үл хөдлөх хөрөнгийн татвараа жилдээ нэг буюу ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Хуулийн этгээд улирал тутамд буюу дөрөв хувааж төлнө. 

НӨАТ-ын буцаан олголт үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээнээс илүү гарч байвал буцаан олголтоороо төлж болно.

- Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ?

- Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээ 0.6-2%-ийн хооронд интервалтай байдаг. Аймаг, нийслэлийн ИТХ энэ хувь, хэмжээг тогтоон баталж өгдөг. УИХ-аас тогтоосон хувь хэмжээ бол 0.6-2%.

Тухайн хөрөнгийн байршил, зориулалт зэргээс хамаараад 0.6-2%-ийн хоорондох хэмжээгээр татвар төлнө гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх хөрөнгөөс 0.6-1%-ийн татвар авч байна.

Эх сурвалж: ikon.m 

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Хувь хүний орлогын албан татварын шатлалтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Хувь хүний орлогын албан татварын шатлалтай холбоотой буруу ойлголт олон нийтийн сүлжээнд өрнөөд байна. Татвар төлөх эрх нь үүссэн, татварын албанд бүртгэлтэй 2.1 сая иргэн бий. Тэдгээр иргэн цалин хөдөлмөрийн хөлсний орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад гэсэн зургаан төрлийн орлогоос татвар төлдөг. Эдгээрээс цалин хөлсний болон шууд бус орлого хоёр дээр шатлалын хувь хэмжээг нэмсэн. Улмаар сард олж байгаа цалингийн болон шууд бус орлого нь 10 сая төгрөгөөс өндөр байвал шатлалд хамаарна. Тэгэхээр цалин хөдөлмөрийн хөлс авдаг 817 мянган иргэний 99.9 хувь нь дээрх шатлалд хамаарахгүй гэсэн тоо, мэдээлэл гарсан байна. Худалдаа эрхлэгчид үйл ажиллагааны орлого олдог. Харин байр, сууц түрээслэгчид хөрөнгийн орлогод тооцно. Эдгээр орлогыг иргэд өөрсдөө тайлагнадаг. Тэгэхээр шатлалд хамаарахгүй. Харин цалингийн орлого нь 10 сая төгрөгөөс өндөр байвал өндөр байгаа мөнгөн дүнд 15 хувийн татвар ногдуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 11 сая төгрөгийн цалинтай хүн 1 сая төгрөгөөс 15 хувийн татвар төлнө. Харин 10 сая төгрөгөөс бага цалинтай бол өөрчлөлт орохгүй. 

-Шатлалд хэчнээн иргэн хамрагдах вэ? 

-Нийт 10-15 сая төгрөгийн цалинтай, 15 хувийн нэмэгдэлд орох 800 орчим иргэн бий. Тэдгээрээс 1.2 тэрбум төгрөгийн татвар авахаар байгаа. Харин 20 хувийн нэмэгдэл буюу сарын цалин нь 15 саяас дээш 561 иргэн бий. Тэдгээрээс 8.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна. Олон улсад орлогын татварууд шатлалтай байдаг. Манай улсын хувьд олон жил тогтмол 10 хувиар явж ирсэн. 

-Их хэмжээний мөнгөн гүйлгээнээс татвар авна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Энэ буруу ойлголт. Гүйлгээнээс татвар авдаг улс орон гэж байхгүй. Манай улсад ч ийм хууль байхгүй. Ташаа ойлголт, буруу мэдээлэл яваад байгаа юм. Бид удаа дараа тайлбар, мэдээлэл гаргаж байгаа ч олон нийтэд хүрэхгүй байна. 

-Үл хөдлөх хөрөнгийн татварын талаар дэлгэрүүлэхгүй юу?

-2022 оноос үүнтэй холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн. Холбогдох дүрэм, журмыг нь баталж гаргасан. Гурваас дээш орон сууц эзэмшдэг 12973 иргэн, 498 ААН байгаа. Бид хууль хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө татвар төлөгчдөд мэдээлэл хүргүүлсэн. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхгүй бол аль нэг орон сууцаа өөр хүнд шилжүүлэх шаардлагатай. Мөн аль орон сууцандаа татвар төлөх саналаа өгөхийг сануулсан. Тиймээс үүндээ үндэслээд татвараа ногдуулна. Хувь хэмжээний тухайд, 0.6-1 хувийн хооронд тогтоодог. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ нь 100 сая төгрөгийн орон сууцнаас жилийн 1 сая төгрөгийн татвар төлнө гэсэн үг. 

-Хамтран эзэмшигчийн тухайд хэрхэн татвараа төлөх вэ? 

-Хамтран эзэмшигчийн тухайд, орон сууцандаа хувь эзэмшүүлээд, өөрсдөө татвараа төлүүлэх боломжтой.

-Энэ жилийн татвар бүрдүүлэлт ямар хувьтай байна?

-Энэ жил 6 их наяд төгрөгийн төсвийн орлогын төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2.6 их наяд байгаа. Тиймээс 8.6 их наяд төгрөгийн төсвийн орлогыг төвлөрүүлэхээр 2022 онд ажилласан. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад орлогын төлөвлөгөө 100 хувь биелэхээр харагдаж байна. Сүүлийн саруудад орлого багагүй нэмэгдсэн. Үүнд нүүрсний борлуулалт нөлөөлсөн. 

http://eagle.mn/

Оюутолгой — Википедиа нэвтэрхий тольМонгол Улсад Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ),  Уул уурхай, үнэт металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум (ЗГФ), ЭЗХАХБ/НҮБ-ын Хил хязгааргүй татварын байцаагч (ХХТБ) хөтөлбөр Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн.

ЭЗХАХБ, ЗГФ 2019 оноос хойш Монголын татварын албатай уул уурхайн салбарын татвар ногдлуулалтын чадавх бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Уул уурхайн салбар нь 2019 онд Монгол Улсын гадаад экспортын 80%, төсвийн 24%-ийг бүрдүүлжээ. ЗГФ-ЭЗХАХБ-ын Уул уурхайн салбар дахь суурийг багасгаж, ашгийг шилжүүлэхийн эсрэг БЭПС хөтөлбөрийн үйл ажиллагааны голлох хэсэг нь Монгол Улсад 2019 онд хэрэгжиж эхэлсэн ХХТБ хөтөлбөртэй хамтарч ажиллах байв.

Уул уурхайн салбарт татварын хяналт шалгалт хийх чадавх бэхжүүлэх ажлын үр дүнд Монголын татварын алба анхны үнэ шилжилтийн хяналт шалгалтыг хийж, ирээдүйд шилжүүлсэн (1.5 тэрбум ам.доллар) алдагдлыг тооцохгүй байх, нөхөн ногдуулалтын актаар 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн төлбөрийг томоохон татвар төлөгчийн төлөөлөлд 2020 оны эцсээр ногдуулсан нь “Суурийг багасгаж, ашгийг шилжүүлэхийн эсрэг БЭПС хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлж ажиллаж байгаагийн илрэл юм. Төлөөлөл энэ талаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд мэдээлсэн бөгөөд одоогийн байдлаар маргааны түвшинд байна.

Уг татварын акт нь Сангийн яам, Монголын татварын албаны татварын хууль тогтоомж, түүний хэрэгжүүлэлтэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлын үр дүнд суурилжээ. Монгол Улс ЭЗХАХБ-ын “БЭПС хөтөлбөр”, “Татварын зорилгоор ил тод байдал, харилцан мэдээлэл солилцооны олон улсын форум”-д нэгдэн орсноор хууль тогтоомждоо олон улсын татварын зүйл заалтыг нэмэн оруулж, БЭПС-ийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.

Этиоп Улсын Аддис Абаба хотноо зохион байгуулагдсан Хөгжлийн санхүүжилтийн гуравдугаар хуралдаанаар 2015 онд ЭЗХАХБ Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хөгжиж буй орнуудын татварын хяналт шалгалт хийх чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор татварын байцаагч нарыг олон улсын татварын чиглэлээр “дадлагажих, чадавхжуулах” ХХТБ хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байсан. Дэлхийн олон улс орны зөвлөх, мэргэжилтнүүд хөгжиж буй орны татварын байцаагчдад хяналт шалгалтын асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтын арга барил, үнэ шилжилтийн хяналт шалгалт хийхэд зөвлөгөө өгөх зэрэг асуудлаар ажиллаж байна. ХХТБ зөвлөхүүд цар тахлын хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Ази, Африк, Зүүн Европ, Латин Америкийн орнуудын албан хаагчидтай хамтын ажиллагаагаа цахимаар үргэлжлүүлж байгаа билээ.

Уул уурхайн салбар дахь БЭПС хөтөлбөр нь ЗГФ, ЭЗХАХБ-ын хамтарсан хөтөлбөр бөгөөд байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудад техник туслалцаа үзүүлж, чадавх бэхжүүлэхэд чиглэдэг. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт татварын суурийг багасгаж байгаа, ашгийг шилжүүлж байгаатай тэмцэж, хөтөлбөрт хамрагдагч улс орнууд байгалийн баялгаасаа тэгш, шударгаар санхүүгийн өгөөж хүртэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Ч.Болорцэцэг: ААН-ийн орлого 50 сая төгрөгнөөс доош бол хялбаршуулсан горимоор тайлан өгнө

Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой тайлангийн журамд орсон өөрчлөлтийн талаар  ТЕГ-ын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч :тэй ярилцлаа.

-Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой ААН-үүдийн тайлан илгээх журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-2019 оны 03 дугаар сарын 22-нд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  хууль, Хүн амын орлогын албан татварын хууль  батлагдсан. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх 35 журмын төслийг татвар төлөгчөөр хэлэлцүүлэн санал  авах ажлыг Татварын албанаас 11 дүгээр  сарын 11-22-нд зохион байгуулж байна.  Үүний нэг нь “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх” журам юм. Татварын хуулиуд шинэчлэгдэн батлагдсантай холбоотой дээрх журамд хэд хэдэн чухал өөрчлөлт орсон. Үүнд:

  1. Тухайн төрлийн татварын хуульд заасан тайлан тушаах хугацаанд  татвар төлөгч цахимаар тайлан үйлдэж, тушаах үед болон тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаа дуусмагц цахимаар тушаасан тайланг татварын алба цахим системээр хянан,  боловсруулалт хийж хүлээн авна.
  2. Тайланд залруулга хийх үйлдлийг хуульчилсан. Өмнө нь тайланд залруулга хийх үйлдэл нь журмаар зохицуулагдаж байсан бол одоо Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд тайланд залруулга хийх тухай бүлэг заалт тусгагдсан.
  3. Татвар төлөгч хялбаршуулсан горимоор татварын тайланг тушаах  боломжтой.
  4. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж эзэмшиж буй тусгай зөвшөөрөл тус бүрээр  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж, татварын тооцоо хийхээр байна.

-Хялбаршуулсан горимоор тайлан өгнө гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Энэ нь өмнөх тайлант жилийн борлуулалтын орлогоос хамаарах ба татвар төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байх, мөн хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэггүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй ААН, хувь хүн хялбаршуулсан горимоор тайлан тушааж болно. Хялбаршуулсан тайлан тушааж байгаа татвар төлөгчийн тухайн жилийн үйл ажиллагааны нийт борлуулалтын орлогод нэг хувиар албан татвар ногдуулна. Хялбаршуулсан горимоор тайлан өгөх хүсэлтийг  цахим системээр татварын албанд ирүүлж бүртгүүлснээр жилийн эцэст нэг л удаа тайлан тушаана гэсэн үг.

-Хялбаршуулсан тайлан тушаахад юуг анхаарах вэ?

-Татвар төлөгчийн борлуулалтын орлого цахим төлбөрийн баримтын систем /ebarimt,mn/-д заавал бүртгэгдсэн байх шаардлагатай. Хялбаршуулсан горимоор тайлан тушаахад өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, ямар нэгэн зардал хасахгүйгээр зөвхөн л нийт орлогын дүнд 1 хувиар татвар ногдуулж тайлагнана.

-Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн тайлангийн талаар?

-Өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд хайгуулын болон ашиглалтын хичнээн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буйгаас  үл хамааран нэгдсэн тайлан өгдөг байсан бол одоо эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргах ба албан татварын тооцоог тус тусад нь хийхээр хуульчлагдсан. Ашигтай ажилласан ордын татвар ногдуулах орлогоос хайгуулийн зардлыг хасаж тооцохгүй л гэсэн үг юм.  Тэгэхээр одоо шинэ хуулиар ашигтай бол ашигтай, алдагдалтай бол алдагдалтайгаар нь тусгай зөвшөөрөл тус бүрээрээ  тайлан гаргаж ирүүлнэ.   

-Тайланд хянан боловсруулалт хийх талаар тодруулбал?

-Тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаанд татвар төлөгч тайлангаа үйлдэж тушаах үед, мөн хуулийн хугацаа дуусмагц татварын алба тайланг хүлээж авах үед 2 удаа хянан боловсруулалтыг хийж байгаа. Бид хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө буюу 2016 оны жилийн эцсийн тайланг хүлээн авахаас эхлэн татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор хянан боловсруулалт хийж тайланг хүлээн авч эхэлсэн. Хянан боловсруулалт хийнэ гэдэг нь энгийнээр хэлбэл татвар төлөгчийн тушаасан тайлангийн мэдээллийг холбогдох бусад тайлан, бусад байгууллагаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэлтэй системийн аргаар харьцуулан шалгаж, хүлээн авч буй үйл ажиллагаа юм. Жишээ нь: ААНОАТ-ын тайлангийн борлуулалтын орлогыг и баримтын систем дэх борлуулалтын орлоготой харьцуулах, өмнөх сар, улирлын тайланг ирүүлсэн эсэх, өссөн дүнгээр тайлагнасан эсэх гэх мэт. Бид хянан боловсруулалт хийгээд зөрүүгүй тайланг хүлээн авна, хэрэв зөрүү илэрвэл зөрүүг залруулж тайлан тушаах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ. Тайлан залруулах шаардлага хүлээн авсан татвар төлөгч шаардлага хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг залруулж ирүүлэх эсвэл тайланг залруулах шаардлагагүй бол тайлбараа ирүүлж болно. Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар тухай бүр татвар төлөгчид мэдэгдэнэ.

-Хянан боловсруулалт хийгээд татвар төлөгчид мэдэгдэнэ гэлээ. Хэрхэн яаж мэдэгдэх вэ?

-Өмнө нь бид татвар төлөгчийн тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээллийг зөвхөн цахим системийн мэдэгдлээр хүргүүлдэг байсан бол одоо татварын албанд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, гар утсаар нь давхар хүргүүлдэг болсон. Шинээр бүртгүүлж байгаа татвар төлөгч цахим татварын системд анх нэвтэрч орохдоо мэдээлэл хүлээн авах цахим шуудангийн хаяг, гар утсаа баталгаажуулдаг болсон. Мөн хуучин бүртгэлтэй байсан татвар төлөгчид ч холбоо барих мэдээллээ хянах, шинэчлэн баталгаажуулах боломжтой байгаа. Иймд татвар төлөгчид маань хэрвээ холбоо барих хаяг, утсаа өөрчилж байгаа бол тухай бүртээ мэдээллээ шинэчилж баталгаажуулж байх шаардлагатай. Ингэснээр татварын тайлангийн мэдээлэл цаашлаад татварын албаны үйл ажиллагааны хөгжил, системийн өөрчлөлт гэх мэт татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.

-Тайлан тушаах хугацааны хувьд өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

-ААНОАТ-ын тайлан тушаах хугацаанд өөрчлөлт орсон. Энэ нь өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлогоос хамаараад жилд 1 удаа, 2 удаа, 4 удаа тайлагнахаар байгаа. Бусад тайланд өөрчлөлт ороогүй. Энд нэг зүйлийг нэмж тодруулахад зөрүүтэй тайлан залруулах, татвар төлөгчийн хүсэлтээр тайлан залруулах, хоцорсон тайлан тушаах тохиолдолд татварын алба тайлан тушаах боломж олгосноос хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг тушаахаар журамлагдсан. Өмнө нь татварын алба тайлан засварлах, хоцорсон тайланг тушаах хүсэлтийг зөвшөөрсний дараа татвар төлөгч өөрөө хуулийн хугацааг эхлүүлж тайланг шивдэг байсан бөгөөд хуулийн хугацааг эхлүүлтэл хэдэн ч өдөр болсон “Хуулийн хугацааг эхлүүлнэ үү” гэсэн төлөвтэйгөөр хүсэлт хадгалагддаг байсан бол одоо ажлын 3 өдөр өнгөрөхөд хүсэлт хүчингүй болж тайлан засварлах боломж хаагдана. Иймээс татвар төлөгчид маань хуульд заасан хугацаандаа амжиж залруулсан болон хоцорсон тайлангаа тушаахыг анхаарах хэрэгтэй байна.

-Хэрвээ хуулийн хугацаандаа амжиж тайлангаа ирүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?

-Татварын ерөнхий хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантайгаар татварын тайланг тушаагаагүй бол татварын албанд тайлан тушаах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлнэ. Татварын алба хүсэлтийг хянаж, тайлан тушаах боломжийг олгоно. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайланг тушаагаагүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулснаар тайлан тушаах боломжтой болно.

Ярилцсан: Сэтгүүлч П.Мөнхжаргал

Эх сурвалж: Viva.mn

Ирэх оноос хэрэгжих Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журмын талаар ТЕГ-ын Татварын орлогын газрын ахлах байцаагч Т.Тамираас тодрууллаа.

- Шинэ хууль хэрэгжихтэй холбоотойгоор татварын өр хураах үйл ажиллагаанд орсон өөрчлөлт ямар онцлогтой вэ?

Татварын албаны зүгээс татварын өр хураах ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, татварын өр төлөх субъектын хувьд өөрчлөлт орсон. 

Тодруулбал, өртэй татвар төлөгчөөс гадна татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, мөн өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд төлөөгүй тохилдолд татварын өрийг хураана.

Хоёрдугаарт, эрсдэлтэй нөхцөл байдал буюу татвар төлөгч татан буулгах шийдвэр гаргасан, Монгол Улсад оршин суух хаяггүй болсон, татвар төлөгч хууль бус үйлдлээр татвар төлөхөөс зугтах, эсхүл зугтахыг оролдох, татварын буцаан олголт авах, залилангийн шинжтэй үйлдлээр хөрөнгө шилжүүлэх, санаатайгаар дампуурах зэргээр татвараа төлөхгүй болох нь тодорхой болсон тохиолдолд өр хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. 

Гуравдугаарт, татвар төлөх хугацаа сунгасан боловч энэ хугацаандаа татвараа төлөөгүй тохиолдолд өр хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. 

-  Өр хураах үйл ажиллагаа нь хэрхэн явагдах вэ?

- Шинэ хуулиар гүйцэтгэлийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлсэн зохицуулалт үйлчлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөрөнгө битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу дуудлага худалдааг татварын алба зохион байгуулахаар хуульчлан журамласан.Татварын өр хураах ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ.

 Татварын алба хугацаандаа төлөөгүй татварын өрийг албадан хураахаасаа өмнө татвар төлөгчдөд татварын өр төлөхийг мэдэгдэх зорилгоор нэхэмжлэх хүргүүлэх, сануулах, анхааруулах зэрэг 2-3 удаа мэдэгдсэний дараа дараах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Татварын өрийг мэдэгдэх, төлөхийг шаардах
  2. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах
  3. Бэлэн мөнгө хураах
  4. Хөрөнгө болон авлага битүүмжлэх
  5. Битүүмжилсэн хөрөнгө хураах
  6. Битүүмжилсэн хөрөнгө мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу дуудлага худалдаа
  7. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлого хуваарилах – өр барагдуулах гэсэн процесс байна.

Татварын албанаас хэрэгжүүлэх өр хураах болон албадлагын үйл ажиллагаа бичил, жижиг, дунд, том бизнес эрхлэгчдэд адил тэгш хэрэгжинэ. Хэрвээ татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол өр барагдуулах хугацааг уртасгасан зохицуулалт орсон нь татвар хураах үйл ажиллагааны бас нэг онцлог юм.

- Татвар төлөгчийн татварын өр барагдуулах хугацааг сунгасан гэж байна. Хэр хугацаанд сунгасан бэ?

-  Одоогийн хуулиар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын өрийг төлж чадахгүй бол татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж заасан нь татвар төлөгчдийн хувьд тун бага хугацаа байсан. 2020 оны Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ хууль, журам өр төлөх хугацааг 1-2 жилээр сунгах боломж олгож байгаа.

- Татвар төлөгчийн хүндэтгэн үзэх ямар шалтгааныг харгалзан үзэх вэ?

-  Шинээр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн асрамжлах, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, гамшиг тохиолдох, татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татвар төлөгчийн үйл ажиллагаанд гурван жил дараалан их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадвар муудсан зэрэг тохиолдлуудад татвар төлөх хугацааг нь 24 сар хүртэл хугацаагаар сунгаж уртасгасан.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч харьяалах татварын албанд бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн чадавхи зэрэг шалтгаанаа тодорхойлон хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарийг гаргаснаар хугацааг сунгах зохицуулалт юм.

- Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх зарчмын талаар тодруулаач? 

- Татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн бол хөнгөлөлтийн хугацаанд тухайн татварын өрийг хураах албадлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй. Мөн татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийн 20 хувиар хөнгөлнө.

- 2019 оны хувьд ААН-үүдийн татварын өр төлөлт хэдэн хувьтай явж байна вэ?

- Татварын албан татвар хураах, өр барагдуулах үйл ажиллагаанд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх хандлагад суурилсан сегментийн бодлогыг хэрэгжүүлснээр 2019 оны аравдугаар сарын 31-ний байдлаар татварын өр дутуу төлөлтийн 81.7 хувийг хураан барагдуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Ikon.mn

Монгол Улсад 2020 оноос эхлэн Татварын шинэ хууль хэрэгжсэнээр үндэстэн дамнасан корпорациудын татвараас зайлсхийж,  ашгийг зувчуулдаг үйлдлийг нь хянаж, дотоодоос эх үүсвэртэй орлогод татвараа бүрэн ногдуулах боломжтой болохын зэрэгцээ давхар татвар ногдуулахгүй байх үүднээс гадаад улсад төлсөн татварыг Монгол Улсад төлөх татвараас хасч тооцдог болох зэрэг эрх зүйн орчин үйлчлэх гэж байна. Энэ асуудлыг хөндөж Татварын ерөнхий газар(ТЕГ)-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын байцаагч Л.Мөнхтуултай ярилцлаа.

Татварын багц хуулийн шинэчлэн баталж ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах, шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд татвар төлөгчдөд шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор “Татварын II шинэчлэл” аяныг энэ сарын 11-нээс ирэх сарын 15-ны хооронд өрнүүлж байна. Аяны хүрээнд татварын суурь гурван хууль болох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, мөн 2015 онд шинэчилсэн найруулгаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтийг сурталчлан таниулах, сургалт зөвлөгөө өгөх ажлыг орон даяар зохион байгуулж байна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын шинэчлэлтийн талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч И.МӨНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журмыг шинэчлэн боловсруулсан. Журмаар татвар төлөгчдөд ямар давуу тал бий болж байна вэ?

-Өмнө нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх заавар гэж байсан. Одоо бол шинэчлэн баталсан хуулийн дагуу журмын төслийг  боловсруулсан, татвар төлөгчдийнхөө саналыг авахаар журмаа танилцуулан хэлэлцүүлэг явуулж байна.  Журмыг боловсруулахдаа иргэдийн хувьд эргэлзээтэй, маргаан дагуулдаг асуудлыг шийдэхийг зорьж ажилласан. Мөн татвар төлөгчдийн зүгээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхдээ бүрдүүлдэг нэмэлт материалын жагсаалтыг оруулж өгснөөрөө онцлогтой журам болж байгаа. Иргэдийн зүгээс татварын ажилтнууд шаардлагагүй баримт, материал нэхлээ хэмээн зөрчилддөг байсан асуудлыг шийднэ гэж үзэж байгаа.

-Баримт материал бүрдүүлэхдээ иргэд их төвөгшөөдөг шүү дээ?

-ХХОАТХ-ийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх татвар төлөгчид нэмэлт материал бүрдүүлдэг.  Нэгдүгээрт, төрийн байгууллагаас авдаг лавлагаа, хоёрдугаарт татвар төлөгчид зөвхөн өөрт нь байх хувийн баримт материал шаардлагатай байдаг. Төрийн байгууллагаас гаргадаг лавлагаа мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны  “ХУР” системээс авч болно. Жишээлбэл, татвар төлөгчийн иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн, нийгмийн даатгалын лавлагаа зэргийг энэ системээс хурууны хээгээ уншуулаад авах юм.

2017 оноос бид алба бүртээ хурууны хээ уншуулах төхөөрөмжийг байршуулж шаард­лагатай лавлагааг нь хэвлэж өгч үйлчилж байгаа. Энэ нь татвар төлөгчийн хувьд зардал мөнгө хэмнэсэн зөв зүйтэй ажил болсон гэж үздэг.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төрөл бүрийн зээлийн гэрээ, орлогоо нотолсон баримтыг бол яах аргагүй татвар төлөгч өөрөө бүрдүүлж өгөх юм. Мөн татвар төлөгч өөрөө хүсвэл татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхэд бүрдүүлэх материалаа татварын албанд очилгүй шуудангаар явуулж болно. Ийм тохиолдолд дээрх бичиг баримтыг заавал наториатаар батлуулах шаардлагатай. 

-Татвар төлөгчид хэчнээн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг юм бэ?

-Шинэчлэн баталсан, 2020 оноос хэрэгжүүлэх  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, 23 дугаар зүйлд зааснаар 10 төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчилсан. Тухайлбал, хуульд тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг татварын орлогоос чөлөөлнө. Гэхдээ татвар төлөг­чид хуульд заасан гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим албан байгууллагууд дотоод журмынхаа дагуу тэтгэмж, тусламж  олгоод энэ орлогыг нь татвараас чөлөөлнө гэж андуурах тохиодол байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хувь хүн, гамшгийн үеийн тусламж, малчин өрх мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох татварын орлогыг чөлөөлдөг. Түүнчлэн гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд хоорондоо газар өмчлөх эрхээ шилжүүлбэл энэ орлогыг татвараас чөлөөлдөг. Бидний хамгийн сайн мэддэг НӨАТ-ын урамшууллын орлогыг татвараас чөлөөлдөг. Та бид урамшуулал авахдаа ямар ч татвар төлөлгүй бүрэн авдаг шүү дээ.

Хөнгөлөлтийн тухайд амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоосон асрамж, дэмжлэгт байгаа хүүх­дийн их дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн сур­галтын төлбөр төлсөн иргэд хөнгөлөлт эдлэх боломжтой. Татвар төлөгч хувь хүн  үр  тариа төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ түүний үр суулгац, тэжээлийн ургамал, модны суулгацыг тариалсан бол энэ үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлүүлдэг.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг иргэд их сайн мэддэг, эдэлдэг. Энэ хөнгөлөлтийг эдэлж жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтыг 40 мянга орчим татвар төлөгч хувь хүн хүлээн авдаг.

-Татвар төлөгчид жилд хэдэн удаа хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой байдаг вэ?

Татвар төлөгч хувь хүн хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэхдээ Хувь хүний орлогын албан татварын тайланг жилд нэг удаа гаргаж өгдөг. Хуульд зааснаар, тухайн оны тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж ирүүлэх бөгөөд  тайландаа хөнгөлөлт, чөлөөлөлтөө тусгаж, нэмэлт материалаа бүрдүүлж өгнө. Тайлангаар гарсан илүү төлөлтийг татварын алба хянан баталгаажуулж аймаг, нийслэлийн төрийн санд илгээж, төрийн сан хянан баталгаа­жуулсанаар иргэдийн дансанд буцаан олголт нь ордог.

 Г.НЯМСүРЭН

Эх сурвалж: Zaluu.com

Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, хуульд орсон өөрчлөлтийн талаар ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсых ахлах байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе! Татварын хуулийн шинэчлэлттэй холбоотой татварын хяналт шалгалтын талаарх мэдээлэл өгнө үү?

- Ирэх оноос хэрэгжих татварын багц хуультай холбоотой “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”, “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох” зэрэг нийт 35 журам хэрэгжинэ. Шинээр хэрэгжих хуулинд татвар төлөгчийг эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хяналт шалгалтанд хамруулахаар тусгасан байгаа.

- Эрсдэлтэй татвар төлөгчийг хэрхэн тодорхойлж татварын хяналт шалгалтад хамруулдаг вэ?

- Татварын алба оны эхнээс тайлант жилд хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчийн эрсдэлийн түвшинг тодорхойлох замаар төлөвлөн ажилладаг. ТЕХ-д татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийхээр хуулийн зохицуулалт орсон . Энэ хяналт шалгалт нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн тайлант болон өнгөрсөн үеийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд цахим хэлбэрээр хяналт шалгалт хийнэ гэсэн үг. Тухайлбал: Татвар төлөгч цахимаар НӨАТ-ийн тайлангаа илгээхдээ гаалийн мэдээ эсвэл  борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан тохиолдолд татварын алба тайланг залруулах, тайлангийн ногдлыг зөв болгох талаар татвар төлөгчдөд мэдэгдэх замаар цахим хэлбэрээр ажиллахыг хэлж байгаа юм. Энэ хяналт шалгалтын загвар нь цаг үеэ олсон маш чухал хяналт шалгалт байх болно гэж харж байгаа.

- Хялбаршуулсан хяналт шалгалт нь татвар төлөгч талдаа эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

- Болно. Энэ хяналт шалгалт нь татвар төлөгчийн татварын албанд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй татвар төлөгч нарт алдаатай мэдээллийг утас, цахим хаягаар мэдэгдэх замаар татварын ногдлыг залруулах, татвар төлөгчийг эрсдэлгүй байлгах, Улс, орон нутгийн төсөвт төлөх ёстой татварын орлогыг хуулийн дагуу цаг тухай бүр төлүүлэх, эрсдлийг хуримтлуулахгүй байхад чиглэсэн хяналт шалгалтын шинэ бүтээгдэхүүн юм.

- Татварын хяналт шалгалтын хувьд татвар төлөгчдөд ногдуулж байгаа хариуцлагад ямар өөрчлөлт орсон бэ?

- Нилээдгүй өөрчлөлтүүд орсон Үүнд:

1.Төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар;

2.Төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар.

3.Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгох зэрэг өөрчлөлтүүд орсон байгаа.

- Татварын алба эрсдэлтэй татвар төлөгчийг зөвхөн хяналт шалгалтанд хамруулна харин эрсдэлгүй тохиолдолд хэдэн ч жил хяналт шалгалтад хамрагдахгүй байж болох уу?

- Татварын алба зөвхөн эрсдэлтэй буюу татварын хууль, тогтоомжийг зөрчсөн татвар төлөгч нарыг татварын хяналт шалгалтад хамруулна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан бол шинэ хуулиар 4 жил болж буурсан. Эрсдэлгүй хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа татвар төлөгч татварын хяналт шалгалтад хамрагдахгүй.

 - Татвар төлөгчийн хүсэлтэнд үндэслэн хяналт шалгалт хийнэ гэдгийг тодруулаач?

- Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээр татварын албанд хүсэлт гарган хяналт шалгалтад хамрагдахыг хэлнэ. Тухайлбал ААН татан буугдах хүсэлтэй тохиолдолд татварын алба эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд хяналт шалгалтад хамруулна. Эрсдэлгүй гэж үзвэл хяналт шалгалтад хамрагдахгүй, илтгэх хуудас бичигдэнэ. Түүнчлэн ААН нэгдэх, тусгаарлах эсвэл дотоод, гадаадын зах зээл дээр гарч ажиллахад тавигддаг шаардлыг хангах зорилгоор шалгалтад хамрагдах, бусдад эрхээ шилжүүлэх зэргээр өөрийн хүсэлтийн дагуу хяналт шалгалтад хамрагдах боломжтой.

- Бизнес эрхлэгч нарыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх тал дээр хуулийн ямар заалт байгаа вэ?

- ТЕХ-д татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, хожим үүсч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор  татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон эсэхэд хяналт тавих, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, олгох, илгээх, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаар хуульд тусгагдсан. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад иргэн бүрийн оролцоо нэн чухал болоод байна. Өөрөөр хэлбэл худалдан авалт бүрдээ иргэд, бизнесийн байгууллагууд төлбөрийн баримтаа тогтмол авч хэвших нь далд эдийн засгийг хязгаарлах, арилгахад эерэг нөлөө үзүүлж байна.

- Жишиг үнийн аргыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

- Хяналт шалгалтын явцад татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд энэ аргыг ашиглана. Тухайлбал татвар төлөгчийн зүгээс санхүү, татварын тайлан, бүртгэл хөтлөөгүй эсвэл дутуу хөтөлсөн, баримтаа алдсан, устсан болон татварын ногдлоо илт буруу тодорхойлсон зэрэг зөрчлүүд практик дээр нийтлэг гардаг. Энэ тохиолдолд татварын алба өөрт байгаа мэдээлэл болон тухайн татвар төлөгчийн үйл ажиллагаатай ижил эсвэл ойролцоо хүчин чадал бүхий татвар төлөгчтэй харьцуулалт хийх, хэд хэдэн татвар төлөгчтэй харьцуулалт хийх зэргээр хяналт шалгалтын ажлыг хийнэ.

- Бичил, жижиг сегментийн татвар төлөгч нарыг татварын хяналт шалгалтанд огт  хамруулахгүй гэсэн энэ үнэн үү?

- Эдгээр сегментэд хамрагдах бизнес эрхлэгч нарын хяналт шалгалтыг эрс багасгана. Бичил, жижиг сегментийн татвар төлөгч нараас эрсэлтэй хэсэгт татварын хяналт шалгалт хийн гарсан нийтлэг зөрчлийг дахин гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлогоор ханган ажиллана. Энэ оны 9, 10-р саруудад найман нэр болон махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийг эрсдэлд суурилан хяналт шалгалтанд хамруулан гарсан нийтлэг зөрчлийг дахин гаргуулахгүй байх үүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг Улсын хэмжээнд зохион байгуулсан. Татварын алба татвар төлөгч нараа гаргасан зөрчил дээр нь хариуцлага тооцох гэхээсээ илүүтэйгээр тухайн зөрчлийг дахин гаргуулахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллана.

Эх сурвалж: Zaluu.com

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо өнөөдөр таницуулав. 

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс НӨАТ-тай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-2018 оны НӨАТ-ын буцаан олголт зарим иргэдийн дансанд одоог хүртэл ороогүй гэсэн гомдол байгаа?

-2018 оны НӨАТ-ын буцаан олголт 98,9 хувьтай олгогдоод байна. Монголбанк руу гүйлгээ явсан нийт иргэдээс 15263 иргэний нэр, данс зөрүүтэй гэдэг шалтгаанаар гүйлгээ буцсан. Энэ тоо анх 17 мянга байсан ч иргэд мэдээллээ засварлаж, Монголбанк руу гүйлгээ дахин хийгдсэн. Дээрх 15263 иргэнд мэдээллээ засварлан дахин илгээх эрхийг нь нээж өгсөн байгаа. Тиймээс эдгээр хэрэглэгчид и-баримт руу өөрийнхөө аккаунтаар орж хандахад ямар шалтгаанаар таны гүйлгээ буцсан тухай мэдээллийг өгнө. Нэгдүгээрт нэр, данс зөрүүтэй, хоёрдугаарт аль нэг мэдээллийг оруулаагүй, гуравдугаарт тухайн банкны данс хаагдсан эсвэл дансны дугаар зөрүүтэй, буруу гэсэн шалтгааны улмаас эдгээр иргэдийн 2018 оны НӨАТ-ын буцаан олголтын гүйлгээ хийгдээгүй буцсан. Жишээ нь нэр, данс зөрүүтэй гэдэг дээр иргэд  овог, нэрээ сольж бичдэг. Мөн "Голомт" банк гэж банкаа сонгоод Хаан банкны дансны дугаар бичсэн байдаг. Эдгээр иргэд дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал мэдээллээ дахин баталгаажуулах хэрэгтэй.

-Иргэдэд өгч байгаа НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос ямар байгууллагууд чөлөөлөгддөг вэ?

-Буцаан олголт буюу 2 хувийн урамшуулал нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байгууллагаас авсан баримт буцаан олголтын 2 хувьд тооцогдож байгаа гэсэн үг. НӨАТ суутган төлөгч биш байгууллага буюу үйл ажиллагаа явуулаад тухайн байгууллагын борлуулалтын орлого 50 сая хүрээгүй, НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйл заалтаас чөлөөлөгдөх бараа, үйлчилгээ дагнан эрхэлж байгаа хуулийн этгээдээс авсан баримтад буцаан олголт бодогддоггүй. Тиймээс иргэд зарим тохиолдолд сургалтын төлбөр төлчихөөд миний 2 хувийн урамшуулал орохгүй байна, би эмнэлэгт өндөр үнэтэй төлбөртэй үйлчилгээ, эмчилгээ авсан байхад миний 2 хувийн буцаан олголт орсонгүй гэж ханддаг. Эмнэлгийн үйлчилгээ болон сургууль, боловсролын үйлчилгээ бүгд 2 хувийн НӨАТ-аас чөлөөлөгддөг учраас зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримт олгогддог. Хамгийн энгийнээр хэлэхэд аль баримт НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт бодогдох вэ гэвэл баримт дээр нь НӨАТ гээд мөнгөн дүн бичигдсэн л бол орно гэж тооцоолж болно.

-Банк болон дээрх байгууллагуудаас зөвхөн сугалаанд оролцох баримтаа авч болох нь ээ?

-Тийм. Банк, банк бус санхүүгийн байгууллага, боловсролын байгууллагууд, эмнэлгийн үйлчилгээнүүд НӨАТ-аас чөлөөлөгддөг. "Сүү" ХК-ний бараа, бүтээгдэхүүн НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйл заалтаар НӨАТ-аас чөлөөлөгддөг. Тиймээс "Сүү" ХК-ийн байран дээрээс очоод нэрийн дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн авахад НӨАТ тооцогддоггүй. Зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримт өгнө. Харин түүнийг дамжуулан борлуулж байгаа 8 нэрийн дэлгүүрүүдээс худалдан авсан сүүний дүнд НӨАТ-ын буцаан олголт тооцогддог.

Н.Жаргалцэцэг: Зах, худалдааны төвүүд и-баримт өгөх боломж бүрдсэн

-Зах, худалдааны төвүүдэд и-баримтыг олгодог болно гээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ажил ямар шатандаа явна?

-Зах, худалдааны төвүүдэд и-баримт өгөх боломж нь бүрэн бий болсон. Тухайн зах, худалдааны төвд худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчид нарт гар утсаараа төлбөрийн баримт олгох боломж нь бүрдсэн. Тиймээс иргэд төлбөрийн баримтаа авья гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Хэрвээ төлбөрийн баримт өгөхгүй бол манай татварын албаны 1800-1288 дугаар утсанд холбогдож гомдлоо бүртгүүлэх шаардлагатай. Мөн өөрт нь аль ойрхон татварын хэлтэс болон "Дүнжингарав", "Мишээл", "Оргил" төвд байрлах манай татварын албаныханд гомдлоо бүртгүүлж болно. Ингэснээр татварын алба тухайн бизнес эрхлэгч дээр очиж, төлбөрийн баримт нөхөж олгох, зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг хийгээд явж байгаа.

-Бусдын өмнөөс баримт бүртгүүллээ гэх асуудал байдаг?

-Баримт бүртгүүлж байгаа нь иргэд тухайн бизнес эрхлэгчийн орлогыг татварын албанд тайлагнаж байна гэсэн үг. Өөртөө зориулж худалдаж аваагүй тохиолдолд буюу жишээ нь тухайн дэлгүүрийн худалдагч бусдын баримтыг бүртгүүлэх асуудал дээр татварын алба ажиллагаа хийн шалгаж байгаа. Гол нь иргэдийн бүртгүүлж байгаа баримт цэвэр өөрийнх нь худалдан авалт байх ёстой. Түүнээс биш хэн нэгний хамааралгүй, бусад этгээдэд очих ёстой байсан худалдан авалтын баримтыг өөр хүн бүртгүүлж болохгүй.

-Жишээ нь би хүнсний дэлгүүр ажиллуулдаг байлаа гэхэд дэлгүүрийн бараагаа байгууллагын нэр дээр биш хувь хүнээр баримт авч бүртгүүлэх нь зөрчил үү?

-Энэ бол зөрчил. Одоогоор ийм төрлийн зөрчил их гарч байгаа. Бизнес эрхэлж байгаа иргэн жилийн эцэст тайлан гаргах ёстой байдаг. Иргэний орлогын  тайлангаараа тухайн жил олсон орлогоосоо орлого олоход холбогдож гарсан зардлаа хасаж зөрүү дүнгээс холбогдох татварыг төлдөг. Тэгэхээр дэлгүүр ажиллуулж байгаа иргэн тухайн жилд хэчнээн төгрөгийн орлого олсон, түүнийг олоход гарсан зардлуудаа хасах ёстой. Гэтэл хасагдах зардал байхгүй тухайн баримтуудаа өөрөө бүртгүүлсэн нь зөрчил юм. Бизнес эрхэлж байгаа иргэн өөрийнхөө үйл ажиллагаанд зориулж авсан худалдан авалтаа бизнес эрхлэгчээрээ регистрийн дугаарыг хэлээд авах ёстой. Бизнес эрхэлдэг байсан ч гэр бүлдээ зориулж авч байгаа бол баримтаа бүртгүүлэх эрх нь нээлттэй. Энэ жилээс эхлээд бизнес эрхэлж байгаа иргэн өөрийнхөө бизнесийнхээ үйл ажиллагааны баримтыг өөр дээрээ бүртгүүлж байгаа асуудал дээр шалгалт хийн тодорхой тооны иргэдэд тухайн баримтыг нь цуцлах үйл ажиллагааг хийсэн. Ингэснээр тухайн бүртгүүлсэн баримтын буцаан олголт хийгдэхгүй.

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэл ханамжийн
судалгаа

Взять без отказа займ на карту в Украине онлайн с помощью телефона или ноутбука. Главное иметь интернет подключение.

Не можна заперечувати, що позика онлайн з моменту свого виникнення, кардинально змінила традиційне розуміння банківського кредитування. Оформити на банківську картку цілодобовий кредит або забрати гроші готівкою в офісі після схвалення заявки.

  Татварын ажилтны
ёс зүйн судалгаа

Терміновий кредит або позика без застави та поручителів. Немає зайвих перевірок документів.

Как в современных реалиях оформляется первый кредит без процентов в Украине в МФО? Все просто, через официальный сайт.

Якщо ви вирішили отримати гроші до зарплати без відмови, ми рекомендуємо вибрати одну з компаній на нашому сайті.

При каких условиях можно оформить кредит 24/7 без отказа на карту? При любых, даже ночью и в праздничный день.

  Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал

Kjøp Cialis Original 20 mg i Norge, kjøpe cialis på nettet. Mange bruker Felleskatalogen for å spore sine medikamenter på resept.

Cialis är ett av de mest efterfrågade läkemedlen när det gäller behandling av erektil dysfunktion, köpa cialis på nätet i Sverige Bonus gratis piller.

Acheter Lasix 100 mg Générique acheter du Lasix pas cher sur internet Lasix est un diurétique de l'anse utilisé dans le traitement de l'hypertension artérielle.

Effetto del citrato di sildenafil. In Italia comprare kamagra online. Pillole per lerezione. Kamagra consegna rapida.

Comprar Propecia Genérico en línea sin receta en españa bajo precio. Propecia sin receta, comprar finasteride en España.