Налайх дүүргийн татварын хэлтэст 2023 оны 4-р улирлын байдлаар иргэдээс бичгээр ирүүлсэн 167 өргөдөл гомдлыг хүлээн авч, өргөдөл гомдлын программд бүртгэн 167 өргөдөл гомдлыг хугацаанд нь 100% шийдвэрлэсэн.
Нийт 167 өргөдөл гомдлоос ННЗБ Бүртгэсэн-146, шийдвэрлэх шатандаа байгаа-3, 11-11 төвөөс ирсэн 3 гомдлыг бүрэн шийдвэрлэсэн.
Налайх дүүргийн татварын хэлтэст 2023 оны 3-р улирлын байдлаар иргэдээс бичгээр ирүүлсэн 149 өргөдөл гомдлыг хүлээн авч, өргөдөл гомдлын программд бүртгэн 146 өргөдөл гомдлыг хугацаанд нь 100% шийдвэрлэсэн, 3 өргөдөл гомдол шийдвэрлэх шатандаа байна.
Нийт 149 өргөдөл гомдлоос ННЗБ Бүртгэсэн-146, шийдвэрлэх шатандаа байгаа-3, 11-11 төвөөс ирсэн 3 гомдлыг бүрэн шийдвэрлэсэн.

Та хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1% хувиар татвар төлнө.
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Налайх дүүргийн татварын хэлтэст 2023 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс бичгээр ирүүлсэн 116 өргөдөл гомдлыг хүлээн авч, өргөдөл гомдлын программд бүртгэн 110 өргөдөл гомдлыг хугацаанд нь 100% шийдвэрлэсэн, 6 өргөдөл гомдол шийдвэрлэх шатандаа байна.
Нийт 116 өргөдөл гомдлоос ННЗБ Бүртгэсэн-107, шийдвэрлэх шатандаа байгаа-6, 11-11 төвөөс ирсэн 3 гомдлыг бүрэн шийдвэрлэсэн.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН 193 АЗТАНДАА БАЯР ХҮРГЬЕ
“Татвар төлөгчдийн өдрүүд-2023” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн 11а ангийн сурагчдад “Татварын тухай ойлголт - Цахим татварын ач тус” сэдэвт сургалтыг ЗХТ-ийн ТУБ Д.Бат-Эрдэнэ, Т.Наранцэцэг нар зохион байгууллаа. Гар зургийн уралдаанд Ахлах ангийн төрөлд 1 дүгээр байранд шалгарсан О.Халиунд шалгналыг гардууллаа.
Тогтвортой хөгжил Татварын боловсролын академи НҮТББ Монголын татварын албатай хамтран 2023 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан “Цахим татварын ач тус” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиосон гар зургийн уралдаанд Налайх дүүргээс 9-2 ангийн сурагч Э.Ерөөлт шалгарлаа. Мөн Налайх дүүргийн татварын хэлтсээс зохион байгуулсан гар зургийн уралдаанд Нэгдүгээр байранд шалгарлаа. Уралдаанд оролцсон бүх сурагчиддаа, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
“Татвар төлөгчдийн өдрүүд-2023” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн 7-7 дугаар ангийн сурагчдад “Татварын тухай ойлголт - Цахим татварын ач тус” сэдэвт сургалтыг ТТХТ-ийн ТУБ Б.Одгэрэл, Б.Амарсанаа нар зохион байгууллаа.
“Татвар төлөгчдийн өдрүүд-2023” хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Нарантуяа, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэл, Хэлтсийн дарга Ц.Алтанцоож нар шилдэг татвар төлөгчид болон гар зургын уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа.