Татварын хяналт шалгалтын тасаг нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18 дугаар тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж Тасгийн дарга ТУАБ, Татварын улсын байцаагч-3, 4 хүний орон тоотойгоор ажиллаж байна.
Энхтөрийн БАЯРБАТ
| Адъяагийн ТУУЛ
|
Наваансүрэн ТҮВШИНЖАРГАЛ
| Болдын АРИУНСАНАА
|
Нэг. Татварын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:
Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээнэ. Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Эрсдэл бүхий татвар төлөгчийг татварын хяналт шалгалт болон ногдуулалтын хяналтад хамруулах, холбогдох нэгж, байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг хийх, татварын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх ажпыг зохион байгуулах;
- Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, ашиглахтай холбогдох ажпыг зохион байгуулахад оролцох;
- Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол мэдээлэл, хүсэлтийн мөрөөр татварын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хариу өгөх;
- Дунд ангиллын татвар төлөгчид үнэ шилжилтийн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх, үнэ шилжилтийн чиглэлээр татварын хяналт шалгалт хийх;
- Маргаан таслах зөвлөл болон шүүх, хууль хяналтын байгууллагад татварын актад гаргасан гомдол, нэхэмжпэлтэй холбогдох асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах, хуралдаанд оролцох, бусад татварын алба, байгууллагатай хамтран ажиллах;
- Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
- Татвар төлөгчийн хүсэлтийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах, Том татвар төлөгчийн асуудал хариуцсан нэгжид саналыг хүргүүлэх;
- Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялагийн нэгж болон холбогдох бусад нэгжүүдээс мэргэжлийн туслалцаа дэмжпэг авах, хамтарсан шалгалтыг хийх;
- Татвар төлөгчид татварын зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор татвар төлөгчийн ангилал (сегмент), үйл ажиллагааны чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг холбогдох чиг үүргийн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх;
Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг татварын зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох, холбогдох судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, удирдлага, албан хаагчийг мэдээ, мэдээллээр хангах, бусад татварын болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь тус газар болон нэгжийн удирдлага, татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагч, Татварын ерөнхий газар, бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байна.