Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулага, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг батлаж, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна.
ТАТАН БУУГДАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
- Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл /хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-06/
- Татан буулгах тухай эрх бүхий байгууллагын тогтоол /шийдвэр/;
- Дуусгалтын тайлан / баталгаажуулсан байх/;
- Татварын улсын байцаагчийн акт;
- Өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;
- Татан буулгах тухай нийтэд мэдээлснийг нотлох баримт /сонин эх хувь/;
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /голомт банк-1401002649, хас банк-5001122211 тоот дансанд 10.000 төгрөгний тэмдэгтийн хураамж тушаах/;
УБ-06 маягтыг татаж авах https://burtgel.gov.mn//download/ub06.pdf#page=1&zoom=75,-198,802