Татвар төлөгчтэй харилцах тасаг нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18 дугаар тушаалаар шинээр байгуулагдаж Тасгийн дарга ТУАБ, Татварын улсын байцаагч -6, хураагч-1, гэрээт ажилтан-1 зэрэг 9 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Тасгийн харъяа хог хаягдлын олон нийтийн байцаагч-9 ажиллаж байна.
Амартөр ШИНЭЦЭЦЭГ
| Даваажав БААСАНЖАВ
|
Бат-Өлзийн ОДГЭРЭЛ
| Лувсандоржийн ЦЭНДМАА
|
Сумъяа АРИУНЦЭЦЭГ
| Монломын БАТЧУЛУУН
|
Сандаг БАТЦЭЦЭГ
| Отгонбаярын ХАШ-ЭРДЭНЭ
|
Тэгшээхүү НАРАНБАЯР
| Бүрдээ АМАРСАНАА
|
Нэг. Татвар төлөгчтэй харилцах асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:
Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Харьяалах татвар төлөгчийг бүртгэх, хувийн хэрэг хөтлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, татвар төлөгчийн гэрчилгээг цахим хэлбэрээр олгох, татвар төлөгчийг шилжүүлэх, эрэн сурвалжлах, бүртгэлээс хасах;
- Татвар төлөгчид цахим гарын үсэг, нэвтрэх эрх, нууц үгийг олгох;
- Татварын хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчийн ангилал (сегмент)-д тохирсон сургалт, удирдамжит арга хэмжээг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх;
- Гол үйлчлүүлэгчийн менежерийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх;
- Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх, залруулсан тайланг хүлээн авах, зөрчилтэй тайланг залруулаагүй тохиолдолд холбогдох нэгжид шилжүүлэх, тайлангийн ирц хангуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх;
- Төсвийн татварын орлогыг бүрдүүлэх, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;
- Татварын өр хураах үйл ажиллагааны чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх, өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох, эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээ авах;
- Битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх (дуудлага худалдаа), мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримтыг холбогдох нэгжид хүргүүлэх, хамтран ажиллах;
- Төрийн санд байрших татварын орлогын дансны гүйлгээний бүртгэлд хяналт тавих, татварын төрөл хоорондын суутган тооцооллыг бүртгэх;
- Тухайн төсвийн татварын орлогын зарлагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, залруулгыг холбогдох мэдээллийн санд бүртгэх;
- Тухайн төсвийн татварын орлогын гүйцэтгэлийг төрийн сангийн нэгжтэй сар бүр тулган баталгаажуулах, удирдлагыг татварын орлогын бүртгэл, хяналтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах;
- Татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг хуулийн дагуу буцаан олгох данс хөтлөх, үлдэгдлийг баталгаажуулах, хянах;
- Татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох, орлогын болон суутган тооцооллын бүртгэлд хяналт тавих;
- Татвар төлөгчтэй холбоотой хөндлөнгийн мэдээллийг холбогдох эх үүсвэрээс цуглуулах, ашиглах, судалгаа хийх үйл ажиллагааг зохион байгуулах;
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автотээврийн хэрэгслийн агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд орон нутгийн төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Аймаг, дүүргийн хэмжээнд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хяналт тавих;
- Татварын буцаан олголт, урамшууллыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;
- Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;
Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг татварын хууль тогтоомжид заасан ажлыг хийж гүйцэтгэх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах, удирдлага, албан хаагчийг мэдээллээр хангах, бусад татварын алба, төрийн байгууллагатай хамтран ажиллах, удирдлага болон удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь тус газар болон нэгжийн удирдлага, татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагч, Татварын ерөнхий газар, бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.