- Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Хуулийн этгээдийн дүрэм
- Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
- Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
- Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)
Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх
- Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
- Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газрыг харъяа татварын алба татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
- Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.