- өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар
- төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага
- төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд
- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
- Монгол Улсад оршин суугч бус этгээд
Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна
Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг:
- Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр
- Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр
- Хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно
Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг:
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн засаг дарга тогтооно.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна.
ДАРААХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ:
- улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө
- орон сууц
- нийтийн эзэмшлийн барилга байгууламж
- үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө
- чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж
ГАЗРААС АВАХ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫГ ДАРААХЬ БАЙДЛААР ХӨНГӨЛНӨ:
- гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар
- нийслэлд 95 хувиар
- аймгийн төвд 97 хувиар
- сумын төв, тосгонд 98 хувиар
ГАЗАР ТАРИАЛАНГИЙНХААС БУСАД АЖ АХУЙН ЗОРИУЛАЛТААР ИРГЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗАР
- нийслэлд 30 хувиар
- аймгийн төвд 70 хувиар