Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.
Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна:
- бүх төрлийн ачааны автомашин
- автобус;
- суудлын автомашин;
- мотоцикл;
- үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;
- трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;
- авто чиргүүл.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:
тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ | ||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд |
Бусад сумд | ||
1 |
2 дугуйтай мотоцикл |
2 000-3 000 |
1 800-2 700 |
2 |
З дугуйтай мотоцикл |
3 000-4 500 |
2 800-4 200 |
3 |
Суудлын автомашин: а/ 2001 смЗ хүртэл б/ 2001-3001 смЗ хүртэл в/ 3001 смЗ болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3тутамд төгрөгөөр/ 16-24 18-27 22-33 |
14-21 16-24 20-30 |
4 |
Микроавтобус /15 хүртэл суудалтай/ |
35 000-52 500 |
28 000-42 000 |
5 |
Автобус |
52 000-78 000 |
40 000-60 000 |
6 |
Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай З/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн- оос дээш даацтай |
25 000-37 500 35 000-52 500 45 000-67 500 55 000-82 500 80 000-120 000 90 000-135 000 100 000-150 000 140 000-210 000 180 000-270 000 220 000-330 000 280 000-420 000 320 000-480 000 360 000-540 000 400 000-600 000 440 000-660 000 480 000-720 000 |
20 000-30 000 28 000-42 000 36 000-54 000 44 000-66 000 64 000-96 000 72 000-108 000 80 000-120 000 120 000-180 000 160 000-240 000 200 000-300 000 240 000-360 000 280 000-420 000 320 000-480 000 380 000-570 000 420 000-630 000 440 000-660 000 |
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16 000-24 000 |
15 000-22 500 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
14 000-21 000 |
11 200-16 800 |
9 |
Бага оврын трактор |
7 000-10 500 |
5 600-8 400 |
10 |
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ |
5 500-8 250 |
5 500-8 250 |
- Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
- Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
- Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.
- Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ
- АТБӨЯХАТ төлөгчинй гэрчилгээ
- ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
- Албан татвар төлсөн баримт
- БЗД-ийн 8 дугаар хороо «Автовокзал»
- БГД -ийн 20 дугаар хороо «Хөсөг трейд» ХХК
- СХД-ийн 20 дугаар хороо «Автобус-2» ХК-ийн хойд талд