- Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 /татаж авах холбоос/ маягтаар бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж очно:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
- Цээж зураг /3х4/ 2 хувь
- Татварын алба бүртгэлийн мэдээллийг үндэслэн хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ буюу “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” -г олгоно
Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.