НӨАТ-ын урамшууллын 19 дахь удаагийн сугалааны тохирол 2017 оны 01-р сарын 22-ны ням гаригт явагдах бөгөөд иргэн та 2016 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 01 сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болох юм.
Төлбөрийн баримтын мэдээллээ цахим ситемийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.